Ш.Адьшаа: Шүгэл үлээгчдийг хэдэн ч төгрөгөөр урамшуулж болно

Б.Төрбат | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

УИХ-ын гишүүн Ш.Адьшаатай ярилцлаа.


-УИХ-аар Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн барьсан уг хуулийн төслийг дагалдаж олон хууль орж ирсэн. Таны хувьд дагалдаж орж ирсэн хуулиудын нэг Ашигт малтмалын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, заалт дээр шүүмжлэлтэй хандаж байгаа харагдсан. Энэ талаараа тодорхой мэдээлэл өгнө үү?

-Ирэх оны төвсийн хуультай холбогдуулан олон хууль дагалдаж орж ирсэн. Энэ дотор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн заалт орж ирсэн байна. Үүнд, би их хардлагатай байна. Өнөөдөр уул уурхайн компаниуд нутгийн ард иргэдийн дунд олон асуудал үүсдэг.

Гэтэл хуулийн 42 дугаар зүйлд нутгийн өөрөө удирдах байгууллагатай албан ёсны гэрээ байгуулж хандив өгөх заалтыг тусгасан байна. Нөгөө талаараа тухайн лиценз эзэмших байгууллага монгол, гадаадын ажилчдын авах тухай заалт байна. Энэ мэт заалтыг Засгийн газар оруулж ирж байгаад харамсаж байна.

-Хуулийн төслийг оруулж ирэхдээ салбарын сайдаас нь хүртэл санал аваагүй гэх яриа хэлэлцүүлгийн шатанд, байнгын хорооны хуралдаан дээр гарсан гэдэг нь үнэн үү?

-Тийм, би асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр ярьсан. Ингэхэд салбар хариуцсан сайд нь өөрөөс нь санал аваагүй гэсэн. Салбарын сайдаас нь санал авахгүйгээр хулгайн аргаар асуудлыг оруулж ирсэн гэсэн үг. Тэгэхээр ард нь том эрх ашиг нуугдаж байна гэж харж байна. Өнөөдөр уул уурхайн компаниуд орон нутагт хандив гэж өчүүхэн зүйлийг өгдөг.

Энэ мөнгийг тухайн орон нутгийн дарга нар эрүүл мэнд, боловсролын салбарт зориулж байна гэх нэрээр идчихдэг тогтолцоо явж ирсэн. Энэ байдлыг төр улам баталгаажуулсанд харамсаж байна. Бид Баялгийн сангийн тухай хуулиа батлах ёстой. Үүгээрээ дамжуулж уул уурхайгаас иргэд хувь хүртэх ёстой. Гэтэл улам дордуулсан, аливаа гаднын болон дотоодын хөрөнгө оруулагчдыг хамгаалсан, баялгаа хүртэх зарчмыг алдагдуулсан заалтыг оруулж ирсэн нь ноцтой шүү. Нэг жишээ ярья гэж бодож байна.

-Ямар жишээ вэ?

-Өнөөдөр урьдчилан төлөвлөсөн юм шиг Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ээлжит бус хуралдаан зарлаж, Их нууруудын хотгор гэдэг Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувь байдаг энэ газарт ашигт малтмалын газрын тосны хайгуул хийлгэх асуудлыг авч хэлэлцэж байна. Энэ одоо юу вэ. "Талх" Ганхуяг гэдэг нэг нөхөр очиж, өчигдөр өвс, тэжээл өгсөн.

Дээр нь Ч.Ганхуягийн дүү Ч.Гантулга гэдэг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын Ашиглалтын үнэ, захиргааны дарга энэ нөхдүүд өнөөдөр баруун бүс, түүний дотор Хар ус нуурын ай сав газрын, гадаад дотоодынхонтой нийлж, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудаар далайлгаж, хууль бус үйлдэл ажиллагаа явуулахыг бид зөвшөөрөхгүй. Засгийн газар ийм увайгүй зүйлээ боль. Гуя дагуулсан хүзүү гэгчээр Төсвийн хуулиаар далимдуулж хулгай луйвар яаж хийх гээд байгаа юм. Энэ хуулиа татаж авахыг би Засгийн газраас шаардаж байгаа юм.

-БҮХ ХҮН ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ-

-Ингэхэд та “шүгэл үлээгч” үү?

-Бүх хүн шүгэл үлээгч.

-Засгийн газраас өргөн барьсан Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ. Та хуулийн төслийг дэмжиж саналаа өгсөн ч зарим зүйл дээр нь шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлж байсан шүү дээ?

-Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн тодорхой үүрэг гэж байдаг. Тэр хүрээндээ энэ хуулийн төсөл батлагдах ёстой. Энэ утгаараа би хуулийн төслийг дэмжиж, батлагдах ёстой гэж үзэж байна.  Авлигатай тэмцэх асуудал, хариуцлагын асуудлыг шийдэх ёстой. Гэхдээ надад зарчмын хоёр, гурван санал байгаа юм. 

Хуулийн төсөлд төрийн тусгай чиг үүргийн байгууллагын ажилтан өөрт олж авсан мэдээллээ нийт ард иргэдийн эрх ашгийн төлөө шүгэл үлээнэ гэж тусгасан байна. Өөрөөр хэлбэл, нийтэд дэлгэнэ гэсэн үг. Энэ нь улсын нууц, гүйцэтгэх ажиллагаатай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Хүнийг тагнаж, чагнаж, гэмт хэргийн талаар гүйцэтгэх ажиллагаагаар мэдээллийг олж аваад тэрийгээ шүгэл үлээж байна гээд задлах юм бол бусад хуультайгаа зөрчилдөнө. Энэ тохиолдолд яах вэ. Улсын нууц гэж байх эсэх, гүйцэтгэх ажиллагааны нууц байх эсэх, тусгай чиг үүргийн байгууллага чинь байх эсэх зэрэг олон асуудал үүснэ. 

-Шүгэл үлээсэн иргэнд мэдээллийнх нь “чанар”-аас шалтгаалж 100 мянган төгрөгөөс 1.5 тэрбум хүртэлх мөнгөн урамшуулал олгох заалт бий. Энэ асуудалд гишүүд шүүмжлэлтэй хандаж байна билээ. Нэг нэгнээ матдаг, хүний мууг үздэг өмнөх тогтолцоо руу орох вий гэх болгоомжлол байгаа харагдсан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Яг зөв. Мөнгөн урамшууллын асуудал байна. Шүгэл үлээгч гэж нэрлээд байгаа. Шүгэл үлээнэ гэх Монгол үг байдаг эсэхийг ч мэдэхгүй.

Матаас гэж яриад байгаа шүү дээ. Улс, эх орныхоо төлөө гэмт хэргийг мэдээлэх, матаас бичиж тэрнийхээ төлөө урамшуулал авна гэх асуудал орж ирсэн. Хэрэв тэр олон мэдээлэл нь нотлогдохгүй бол яах вэ. Хүн гүтгэвэл яах вэ. Нотлогдлоо гэхэд тэр мөнгийг нь хаанаас гаргах юм. Торгуулийн мөнгөний 10 хувийг өгнө гэдэг зүйл яригдаж байна. Дээр нь, АТГ ахалсан мөнгө олгох зөвлөлийг байгуулна гэж байна. Энэ мэт зөрчилдөөний асуудал байгаа болохоор хойшлуулах нь зүйтэй л гэж бодож байна.

-Өөрөөр хэлбэл, хуулийн төслийг хэлэлцэн батлах нь зөв. Гэхдээ засч залруулах зүйл байна гэж үзжээ дээ?

-Тийм. Дахиж боловсруулж оруулж ирэх ёстой. Бүх тооцоо, судалгааг нь хийх хэрэгтэй. Тэр мөнгөн урамшуулал 1.5 тэрбум битгий хэл 10 тэрбум төгрөг хүртэл байж болно. Хамгийн гол нь, тэр мэдээлэл нь баримттай, баталгаатай бол шүү. Тоондоо гол нь биш, хэдэн ч төгрөгөөр урамшуулж болно.  

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.17.60) 2022 оны 10 сарын 27

center point geel heregt eco asie bank uhaj hamag mongo dermdej abdag heregt baiagmaa

0  |  0
zochin(64.119.17.60) 2022 оны 10 сарын 27

center point hereg gel bas ih olon ailin mongo compani demrdej absan hereg baidag. ih olon reket humusu mongo huraalagjigal. danda tez 1 hashand humsu abachal zoodj alad hajdag.

0  |  0
zochin(64.119.17.60) 2022 оны 10 сарын 27

center point herget gemgui aijil 13 jil shorond suula. nadha adisha aganbold ganhuu center point casino togloj hun alsan. tgel gemgui hunig shoornd higel, ene ug adisha shoorond hench toohgui shuu.

0  |  0
zochin(64.119.17.60) 2022 оны 10 сарын 27

center point heregt adisha ganhuu ih buruutai shdee. chi aba min alad comani uahj mongoa bsan . mini aab tez 1 gada abachal dujilsen baigan.tegl alchla mongo abal said boljilo.

0  |  0
Top