Амьхандаа “Партизан”, “Алтан хараацай” гэх мэтээр өөрсдийгөө нэрлэсэн Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Х.Баттулга, Н.Алтанхуяг, Д.Сосорбарам, С.Эрдэнэ, З.Энхболд, Н.Алтанхуяг нарын олон хүмүүс АН хэмээх айлын хоймор руу ил далд дайрсаар байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар хоёр удаа, УИХ-ын дэд даргаар нэг, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон Ц.Элбэгдоржоос эхлээд тэтгэврийн насныхан яагаад энэ намын эв нэгдэлд бус хойморт анхаарал хандуулдаг юм бэ гэх асуулт зүй ёсоор урган гарна. Үүнд том шалтгаан байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Эдгээр өвгөд нь гурван үеийн залууст зайгаа тавьж өгөхгүй явсаар өнөөдөрт золгосон учраас АН дампуурч, өдгөө оршин тогтнох эсэхдээ тулсан гэх шүүмжлэл ч зүй ёсны хэрэг.
Харин хамгийн ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар “Өвгөд ухамсаргүйдээ АН-ын хоймор руу дайрч, улстөржөөд байгаа хэрэг биш. Тэд намдаа ч хайртай, эрх биш ардчилал гэх зүйлд дүр эсгэж сурсан хүмүүс. Гагцхүү улс төр, намаас үхэн үхтлээ салж болохгүй том шалтгаан бий. Тэр нь С.Зориг агсны үхлийн шалтгаан, түүний хэрэг” хэмээсэн. Магадгүй энэ нь олонхийн адил хардалт байж болох ч тал талаас нь анзаарахаар бас нэгийг хэлнэ.
Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийг С.Зориг агсны хэргийн талаар мэдээлэл хийх болгонд Э.Бат-Үүл сандарч мэдээлэл хийдгийг нийгэм даяараа мэднэ. Араас нь Ц.Элбэгдорж мэдээлэл хийнэ. Д.Сосорбарам тэс хөндлөнгөөс “Ардчилал минь, С.Зориг минь” гээд яриа өгчихдөг тал ч бий. Үүний цаад утгыг ухахаар албан бус ч эх сурвалжийн хэлж байгаатай яв цав таарах тал байдаг. Хэн ч толгой давсан ялд унаж, торны цаана насаа өнгөрөөхийг хүсэх билээ.
Хамгийн гол нь ард түмнээр яллуулна гэж нэг том ажил бий. Энэ бол миний болон эх сурвалжийн хардалт. Гэхдээ үнэний хувь байхыг үгүйсгэхгүй.
Хардахын эхний шалтгаан гэвэл АН-ын залуус ямар ч эрх мэдэлгүй, хэзээ мөдгүй дээлээ нөмөрч магадгүй болсон Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Х.Баттулга, Н.Алтанхуяг нараас одоо болтол айж сууна гэж баймгүй юм. Өвгөд үнэхээр хүчтэй байна, 1990 оноос хойш гурван арван өнгөрөхөд гурван үеийн залуусыг байранд нь хөдөлгөөнгүй байлгаж чадаж байна гэдэг үүний цаана маш том хүчин зүйл байна гэсэн үг. АН-д Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Ц.Баатархүү, О.Магнай, О.Баасанхүү гээд улс төрийн салхи үзсэн туршлага бүхий залуусын бүтэн эгнээ бий. Гэтэл тэд яагаад хярж нуугдаад зөвхөн учраа мэдэхгүй Ц.Монголхүү нарын нөхөд олны өмнө гарч ирээд байгааг бас анзаарах ёстой. Эрх биш улс төрийн талбарт унаж боссон залуусын хувьд ах нарын цаад шалтгааныг ойлгосон учраас дуугаа хураадаг байхыг хэн үгүйсгэх юм.
Мөн нэг шалтгаан нь улс төрд тэр тусмаа АН хэмээх брэнд нэр, энэ намын гишүүд дэмжигчдийн нөмөр нөөлөг өвгөдөд нэн чухал байгааг тэмцэл зүтгэлээс нь харж болно. Түүнээс бус ач зээгээ хараад суух насандаа гудамж талбайд жагсаж, энд тэндгүй айж салганан мэдээлэл хийхийн хэрэг юу билээ. Ахиад нэг шалтгаан гэвэл нэгэн насаараа зулгааж идсэн намаа мөхөж байхад ил гарч ирэхгүй байгаа Д.Дорлигжав, Д.Баттулга гээд олон ардчилагчид чив чимээгүй байгаагийн цаана ямар тохироо байгааг таах аргагүй. Хардаж бодоход намын тодорхой шатанд эдгээр нэр бүхий өвгөдийг зайлуулж болохгүй том шалтгаан байгаа бололтой.
С.ДАНЗАН
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 9 )
urvagch zombinuudiin ard baruuniikhan $$$$$$$$$$$$$$$$$ bga ni oilgomjtoi.........
Манай элбэгдорж дэлхийн том дарга болох ауу том хүн. Та нар бтгий замд нь саад болоод бай.
Баасны чинь Ардчилал. ....баас Баас Баас Зоригийг алсан хүн хэн бэ? ? ?
Zorigiig heregt holbootoi gedgee ug uildel bureeree elbeg batuul 2 uursdiiguu ilchileed baigaadaa ug ni
ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ ЦАДАЖ ХАНАХАА МЭДЭХГҮЙ ШУНАЛТАЙ ӨЛӨН ЭТГЭЭД СҮҮДРЭЭСЭЭ ХҮРТЭЛ АЙЖ ҮХЭХ ГЭЭД ЧАЦГА ЦАРАЙЛААД ДЭМИЙ ДОНГОСООД МОНГОЛООС МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨРӨӨ ГАДААДАД ЭНД ТЭНДГҮЙ СҮҮТГЭНЭЖ ЯВНА. ТЭНД ТЭР АМЬТНЫГ ХЭНЧ ТООХГҮЙ, НЭГ МУУ ХҮЗҮҮГҮЙ ХЯТАД ӨВГӨН ЯВЖ БАЙНА Л ГЭЖ ЗӨРСӨН ГАНЦ НЭГ ХҮН ИНЭЭГЭЭД ӨНГӨРНӨ. ТИЙМ АРЧААГҮЙГЭЭ МЭДЭХГҮЙ ЯМАР ИХ ШУНАЛ ТАЧААЛТАЙ ГЭЭ, АДГИЙН АМЬТАН
Зоригийн аллагыг АН-ны бузар ноход бөөнөөрөө хэлэлцэж байгаад алсан гэдэг яриа оргүй яриа бишээ. Энэ хэргийг гардан зохион байгуулсан Бат-үүл, Элбэгдорж нарыг сайтар шалгавал илэрнэ шүү. Бузар ноходыг эрүүдэн шүүх хэрэгэй
Зоригийн аллагыг олуулаа зөвлөж байж хийсэн байж магадгүй юм сонсогдоод л байдаг Гончигоо : аминд нь хүрэхгүйгээр шийдэж болохгүй юмуу гэж байсан тухай Гантөмөр,Очирбат,Бошигт нар АН-н анхны жагсаалд туг барьж тэрэг түрсэн хүмүүс хэлсэн байдаг Тэднийг АН-н лидерүүд өрөөсөн гуталтай нь үнсэнд хаясанд ихэд гомдсон.Бошигт 2 жил шахам өлсгөлөн зарлаж талбайд хэвтсэн.Олон удаа ярилцлага өгсөн.Элбэгдорж ямарч реакци гаргахгүй яваад байгаа Энэ хэрэг дэлбэрч гарч ирнэ.М.Энхамгалан прокурор задалж өөрөө сугарна.
Зоригийн аллагыг олуулаа зөвлөж байж хийсэн байж магадгүй юм сонсогдоод л байдаг Гончигоо : аминд нь хүрэхгүйгээр шийдэж болохгүй юмуу гэж байсан тухай Гантөмөр,Очирбат,Бошигт нар АН-н анхны жагсаалд туг барьж тэрэг түрсэн хүмүүс хэлсэн байдаг Тэднийг АН-н лидерүүд өрөөсөн гуталтай нь үнсэнд хаясанд ихэд гомдсон.Бошигт 2 жил шахам өлсгөлөн зарлаж талбайд хэвтсэн.Олон удаа ярилцлага өгсөн.Элбэгдорж ямарч реакци гаргахгүй яваад байгаа Энэ хэрэг дэлбэрч гарч ирнэ.М.Энхамгалан прокурор задалж өөрөө сугарна.
estoi amyd ug chotgor l gej ed nar