Н.Алтанхуяг: "Эрдэнэт"-ээс иргэн бүр хувь хүртэх боломжтой

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр /2022.10.25/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Эрдэнэтийн уулыг баяжуулах үйлдвэр бол Монгол Улсын 100 хувийн өмч. Монголчууд Эрдэнэтийнхээ баялагийг ард түмэн, хэрэгтэй зүйлдээ сайн зарцуулж чадаж байгаа. Гэтэл хүдэр гэх мэт зүйлсээ дэлбэлээд зөөгөөд шинжилгээ хийгээд, үйлдвэр рүүгээ оруулаад баяжуулах гэхээр агуулга нь бага. Эсвэл исэлдсэн гэсэн хоёр нэр томъёо гарч ирдэг. Энэ хүдэрийг тусгайлан овоолчихоод дараа нь тусгай технологи гаргавал энэ хүдрээ угаана. Зэс гаргах боломж маш их байдаг. Эрдэнэтийн нийт зэсийг яриагүй. Дараа ашиглъя гэсэн хүдрийнх нь тухай би яриад байгаа юм. Овоолгоос цэвэр зэс ялгаж авдаг. Нийт гурван үйлдвэр байгаагаас хамгийн эхэнд 1994 онд, дараа нь 2010 онд, гурав дахь нь өнөө маргаашгүй ашиглалтад орно. Эдгээр үйлдвэрүүд Монгол Улсын хөгжилд олон давуу тал бий болгож байгаа. 

Харин миний хэлэх гээд байгаа санаа нь дээрх үйлдвэрүүд улсын хөгжилд нэмэртэй байж болох ч Эрдэнэтийн иргэдэд ямар ч хүртээлгүй явдал. Эрдэнэт буюу Орхон аймагт ч ямар нэгэн хүртээлгүй байна. Тиймээс хуулийн төслийг өргөн барьсан. Уулын баяжуулах үйлдвэрт 34, аймагт 33, иргэд 33 хувь эзэмшинэ гэдгийг тусгасан. Өнөөдрийн тооцооллоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын жилд 300 гаруй тэрбум төгрөгийн ашиг олох боломжтой. Улсын төсөв төдийгүй орон нутгийг хөгжүүлэхээс гадна иргэд хүртэл хувь хүртэх боломжтой. Бүр тодруулж хэлбэл Эрдэнэтийн нэг иргэн жилд нэг сая төгрөгийн хувь хүртэж болно. Хэн нь ч хожигдохгүй гэсэн үг. Ингэснээр байгалийн баялагаа зөв зохистой ашиглахаас гадна аймаг орон нутагт хөгжил бий болгох нэмэртэй" гэсэн юм. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2022 оны 10 сарын 26

novsh Altantuya

0  |  0
зочин(202.21.108.199) 2022 оны 10 сарын 25

Өөрөө засгийн толгойд баыхлаа ард түмэндээ бөыналийн баялагаас хувь хүртээчихгүы яанаав дээ

0  |  0
zochin(49.96.244.67) 2022 оны 10 сарын 25

bolomjtoi gej bugd heldeg yagaad thuuthun thuuthun ardtumen dee avaad yavj chadahgui bga yum talh mahaa avj chadahgui ail her bga amttai ug yarj thag nuhthuudug nuhduu ene uvul ardtumen chin ulburji hulduj uhechgui ond orj chadah uu

0  |  0
Top