УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 31

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, тухайн долоо хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд гишүүдийнхээ байр суурийг нэгтгэдэг. 

Тэгвэл хуваарь ёсоор өнөөдөр /2022.10.31/ УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь АН-ын бүлэг хуралдана.

Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг 10:00 цагт "Жанжин Д.Сүхбаатар"-ын танхимд хуралдах бол УИХ дахь АН-ын бүлэг 10:00 цагаас "Их Эзэн Чингис хаан"-ны танхимд хуралдана. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top