С.Баярцогт: Үүлэн чөлөөний нар шиг шинэ боломж гарч ирж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 03

Сангийн сайд асан С.Баярцогт өчигдөр /2022.10.01/ нийслэлийн Прокурорын газрын үүдэнд Швейцарийн прокуророос хэргийг нь цагаатгасан талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Энэ хэргийг тодорхой улстөрчдийн оролцоотойгоор, олон нийтийн байгууллагын нэрээр Швейцарийн холбооны улсад 2016 онд үүсгэсэн байсан. Энэ асуудлыг зургаан жилийн хугацаанд Монголд шалгасан. Швейцарийн холбооны улс эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд Монгол, Хонгконг, Австралийн хууль хүчний байгууллагуудтай хамтарч шалгасан юм билээ.

Энэ оны зургаадугаар сарын 13-нд нийслэлийн Прокурорын газраас надад албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө угааж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Үүнтэй адил нэг материал дээр Швейцарийн холбооны улсаас үүсгэсэн байсан авлига авсан, мэргэжлийн аргаар мөнгө угаасан гэсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон тус улсын Холбооны прокурорын тогтоолыг Швейцарь дахь миний өмгөөлөгчөөр дамжуулан 2022 оны наймдугаар сарын 24-нд надад ирүүлсэн. Би зүгээр хаагдсан хэргийнхээ материалд нэмж хүргүүлье гэж бодож байсан. Гэтэл сүүлийн үед зохион байгуулалттайгаар энэ хэргийн талаар мэдээлэл ихээр гарч эхэлсэн. Тийм учраас зориуд хэвлэл мэдээллийнхний оролцоотойгоор нийслэлийн Ерөнхий прокурорын Тамгын газарт та бүхний өмнө гардуулж өгье. Энэ бол Швейцариас ирсэн албан ёсны герман хэл дээрх тогтоол, албан ёсны орчуулгын товчоогоор орчуулсныг албан ёсоор гардуулж өгч байна.

Анх 2016 онд хэрэг үүсэхдээ Оюутолгойн гэрээг нөгөө талдаа ашигтайгаар хийсэн. Энэ үедээ авлига, мөнгө авсан байж магадгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж магадгүй гэсэн хэргүүдийг үе шаттайгаар тавьсан. 2018 оноос эхлэн тодорхой хугацаанд цагдан хорьж, анхан шатны шүүхээр орсон. Мөн нийслэлийн Давж заалдах шатны шүүхээр орсон. Улсын дээд шүүх болон Дээд шүүхийн эрүүгийн нийт гишүүдийн хурлаар орж, дахин мөрдөн байцаалтад буцаагдсан. Тухайн үед шүүх нотолж чадахгүй бол цагаатгагддаг хуулийн тогтолцоо байгаагүй учраас нэмэлт мөрдөн байцаалтад буцсан байгаа. Нэмэлт мөрдөн байцаалтыг бүтэн жилийн турш хийж, энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй адил Швейцарьт 2016 онд энэ хэргийг үүсгэж, Монголын хоёр, гурван бизнесмэнээс мэдүүлэг авч, надад үйлчилж байсан Швейцарийн холбооны улсын банк, үйлчилгээ үзүүлж байсан Хонгконг, "Рио Тинто" компанитай холбогдсон учраас Австралийн хууль хүчний байгууллагуудыг оролцуулж, өргөн хэмжээний мөрдөн шал­гах ажиллагаа явуулсан юм билээ. Ингээд зургаан жил болсон.

Монголын улстөрчид дунд ийм олон улсын хүчний байгууллагаар зэрэг шалгагдсан улстөрч ховор гэж бодож байна. Манайхан өөрсдөдөө итгэдэггүй. Янз бүрийн шийдвэр гарахаар нөлөө орсон гэж үздэг. Швейцарь эрх зүйт төртэй, хууль дээдэлдэг, Хонгконг, Австрали ч гэсэн хууль дээдэлдэг зарчмаараа дэлхийд тэргүүлдэг улсууд. Ийм улсуудын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугүй гэдэг нь тогтоогдож, цагаатгасан явдалд туйлын баяртай байна. Монголын хууль хүчний байгууллагууд ч гэсэн хүн засагладаггүй хууль засагладаг эрин үе ирснийг харуулж чадлаа. Би анхнаасаа хэвлэл мэдээлэлд нээлттэй байсан. Өөртэйгөө холбоотой бүх мэдээллийг өгдөг байсан. Зургаан жилийн хугацаанд сайн муу нэр зүүж явсан ч “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэгчлэн үнэн нь зөвхөн нэг улсын бус дөрвөн улсын хууль хүчний байгууллагаар тогтоогдлоо” гэсэн юм.

Мөн тэрбээр улс төрд үргэлжлүүлэн оролцох уу, хууль шүүхийнхэнд гомдолтой байна уу гэсэн сэтгүүлчдийн асуултад “Өнгөрсөн хугацаанд 500 гаруй хоног шоронд суусан. Дээрээс нь өмнө нь улс төрд 30 гаруй жил зүтгэхдээ Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, нийгмийн асуудал, Сангийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд төсөв, эдийн засгийн бодлогын асуудалд маш их анхаардаг байсан. Ийм үйл явдал болсны дараа "Монгол Улс 32 жилийн хугацаанд Үндсэн хуулиа төгс төгөлдөр төлөвшүүлж чадаагүй юм байна. Хууль засагладаг тэр хэлбэрт оруулж чадаагүй. Хүн засаглаж, хараат байсан юм байна" гэдгийг ойлгосон. Тиймээс би улс төрийн цаашдын зорилтын хүрээнд хүний эрх, хууль засагладаг төрийн тогтолцооны төлөө ажиллана. Цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдал сэргэх болоогүй байна. Ирэх хоёр жилд эдийн засаг хүнд болно гэсэн прогнозыг дэлхийн томоохон байгууллагууд илэрхийлсэн. Хойд хөрш маань дайн байлдаантай, эдийн засгийн томоохон хоригуудтай байна. Дэлхийн геополитикийн хувьд маш том өөрчлөлт орсон ийм үед бид эв нэгдэлтэй байж, хариуцлага, сахилга баттай байж, маш их хөдөлмөрлөж байж энэ хүндрэлийг давж гарна.

Энэ бүх хэрэг Монголын эдийн засагт хамгийн их нөлөөтэй байгаа Оюу толгойн гэрээг ахалж, гарын үсэг зурсантай холбогдуулж хэрэг үүсгэсэн. Өнгөрсөн 2009 оноос хойш сайн муугаар хэлэгдэж ирсэн. Монголын эдийн засгийг авч яваа хэдхэн гол төслийн нэг нь Оюу толгой гэдгийг хүн бүр мэднэ. Ер нь гуравдагч орны хөрөнгө оруулалт гэдэг эдийн засагт маш их ам.доллар оруулж ирэхээс гадна шинэ технологи, ноу-хау, компанийн соёл, Монгол Улсын тусгаар тогтнолыг эдийн засгийн аргаар баталгаажуулдаг гэдгийг хүн болгон ойлгож байгаа байх. Үнэхээр Монгол Улсын ДНБ-тэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт орсон учраас үүнийг сайлах, муулах үзэгдэл байнга байсан. Цаг хугацаа бүх юмны шалгуур. Одоо Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт орсны дараа энэ төсөл манай улсын төсөв болон эдийн засагт хамгийн нөлөөтэй, хамгийн том төсөл болсон. Тийм учраас тухайн үед улс төрийн дайралт ирж, давж гарна гэдэгт итгэлтэй байсан. Монголын төлөө зүтгэсэн улстөрч болгон хувь заяаныхаа хувьд хэлмэгдэж ирсэн. Хувь хүн хэлмэгдэж болох ч Монголын хувь заяа төөрч болохгүй гэсэн энэ үзэл бодлыг агуулж, улс төрийн бодлогодоо байнга хэрэгжүүлж явна. Би хэн нэгэн хүнийг буруутгаж, хэлмэгдсэн гэж өрөвдүүлэх хүсэл сонирхол байхгүй. Чин үнэнийг олж, нэгдэх ёстой. Яг одоо Монголын хувьд үүлэн чөлөөний нар шиг шинэ боломж гарч ирж байна. Монголчууд нэгдэж, эдийн засгаа сэргээж, сэргэн мандах боломж байна. Би ил тод нээлттэй, баримттай ажиллаж байснаа бардам хэлж чадна. Миний энэ асуудал бол Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дээр хувьцаа авсан л асуудал. Энэ чинь гадаадад мөнгө босгосон зүйл. Ингэж буруутгагдаж байсан улстөрч ерөөсөө байхгүй. Би цаашдаа улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Хууль засагладаг төр, хүний эрх, хувийн өмчийг хамгаалдаг нийгмийн төлөө үйл ажиллагаагаа зориулна" гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Д.Хиштгжав(66.181.160.41) 2022 оны 11 сарын 07

Ардчлал шороотой холилдсон.Сэлэнгэ аймгийн хөгжил зогсонго болсон.Нутгийн хүү анхаарлаа хандуулах цаг болсон шүү.

0  |  0
Алуурчин элбэгдоржий(194.230.144.202) 2022 оны 11 сарын 04

Alyyrchin elberdorjiin baasaar hoollogch selengiin lyyhaaaan bayartsogt danjaad yhej daldar...\nBanknii deeremchin kazinochin hurelsyh piazdaag hahyyludaad avchihsan bolohloor ih maadgar baina..\nOmhii lyyhaan bayartsogt danjaad bol Alyyrchin elberdorjiin golog bool, Allaga yarga, hylgai lyivariin hamsaatan

1  |  0
PKXNY(119.40.98.177) 2022 оны 11 сарын 04

энэ сзда бас доромжилчихсон шааж явна уу чи бол зүгээр үтэр түргэн зайлаарай ацаа

1  |  0
Jj(174.192.208.139) 2022 оны 11 сарын 04

Chi zugeer uulen choloonii nar shg hurdan mgloos yavsan deerdee.useh amitan bhgui Dan hudlaa shaana.

1  |  0
лушан(192.82.90.29) 2022 оны 11 сарын 04

ёстой үнэн хэлэв. хулгайч чамд үүлэн чөлөөний нар шиг цаг тохиов чи удахгүй нүгэлээ үүрээ\n бэлтгэлтэй бай

1  |  0
zichin(192.82.67.213) 2022 оны 11 сарын 04

bayartsogt reket bimba omgolgch shuu. london belrin ajilsan humusu huuhed ogson hun bayatrtsogt

1  |  0
zichin(192.82.67.213) 2022 оны 11 сарын 03

london esreg geluu

0  |  0
zochin(98.215.126.149) 2022 оны 11 сарын 03

hulgaich- bi hulgaich bish gev

1  |  0
Zichin(122.201.22.123) 2022 оны 11 сарын 04

Ард түмнээ доромжилж дуусахгүй юмаа

2  |  0
Zochin(86.111.138.105) 2022 оны 11 сарын 03

Sweitsarin shuuh heregsehgui bolgono gejuu? Argagui shdee offoshort ni ene huni mungu $ uldchihseen kkk...\nMerci l geed bolooo .Mongoliin mungu shdeee

1  |  0
Зочин(202.9.46.200) 2022 оны 11 сарын 04

Энэ залуу шоронд 500 хонож байж 4 улсын хууль эрх зүйн актаар цагаадаад гарч ирж байна. Монголын улс төрд 30 жил зүтгэлээ гэж ярилаа. Манайхан яагаад нэг нэгнээ доошлуулж, муу үгээр хэлдэг байна. Өвөө нь хятад байлаа гээд энэ залуу яах юм. Биднийг бодвол чадвартай тул Сангийн сайд хийсэн. АН дотроо ухаалаг, боловсролтой, зөвөөр сэтгэдэг залууг дэмжиж, АНам будлиантай байгаа тул энэ залууг дэмжих хэрэгтэй гэж тэтгэврийн бид бодоцгоож байна.

1  |  3
del(122.201.21.117) 2022 оны 11 сарын 04

ene london berlin brusle baisan mongolchud zoodoj tamalaj degelj baisan humuus neg bayartsogt shuu

2  |  0
Del(202.55.188.42) 2022 оны 11 сарын 03

сонгоод хэрэггүй хүмүүсийн номер нэг

4  |  0
ГИШҮҮН(108.173.2.22) 2022 оны 11 сарын 03

ХУЛГАЙЧ ЗАЙЛ.

5  |  0
зөнч(66.181.180.179) 2022 оны 11 сарын 03

луйварчин

4  |  0
зочин(202.131.241.34) 2022 оны 11 сарын 03

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Шүдэнзүний үйлдвэрийн арын гэр хороололд ядруухан айлд төрж өссөнийг чинь мэднэ шүү. Хичээлдээ гайгүй байсаныг чинь ч мэднэ. Сэлэнгийн 1р 10 жилийн сургуулийн Баасандулам багшийн шавь байсаныг чинь мэднэ. Яаж баяжсанаа тайлбарлаач? Улс төрд орж огцом баяжсаныг чинь Сэлэнгийнхэн бүгд мэднэ шүү, Баярцогт оо

7  |  0
гийчин(202.131.241.34) 2022 оны 11 сарын 03

Энэ хүний нас явж хужаа төрх нь тодорчээ. Швейцарийн шүүх энэ хужаагийн авилгалд орно гэж байхгүй байх гэж бодох юм. Цагаадах учиргүй дээ. Ямар гээчийн хор найруулсан хужаа вэ? Нууц гэж байхаа больсон цаг болохоор удахгүй булхай нь дэлгэгдэх нь тодорхой. Хүлээе дээ.

5  |  0
Хун у(66.181.161.108) 2022 оны 11 сарын 03

ХУЖАА НАР ХӨГШРӨХ ТУСАМ ЦАРАЙ НЬ ТОДРООД БАЙДАГ ШҮҮ.

4  |  0
ZOCHIN(101.185.158.60) 2022 оны 11 сарын 03

ICHIH NUURGUI YRIH YMDAA....UULEN CHULUUNII NAR SAIHAN UEUUDIIG AVILGALDAAD UNGURUUCHIHSUNSHDEE.... SHUNALD HYZGAAR UGUI YMDAA...UG HUSELD GEDEGSEN...

4  |  0
Зочин(203.91.115.43) 2022 оны 11 сарын 03

Баярцогтын өвөө нь хятад хүн байсан Сэлэнгийн хөгшчүүл мэднэ дээ Ногоо тарьдаг хүн байсан

4  |  0
Хулгайч баярцогт(66.181.184.120) 2022 оны 11 сарын 03

Хулгайч нарын хэрэг илэрсэн ч бие биенээ аргалаад буцаагаад татаж аваад байгаа болохоор залуучууд монголд ирээдүй байхгүйг ойлгоод гарч зугатаад байгаа юм

7  |  0
Иргэн(66.181.191.52) 2022 оны 11 сарын 03

Энэ хэдэн луйварчид бүүр ичих нүүргүй болчихож дээ

7  |  0
зочин(59.153.115.129) 2022 оны 11 сарын 03

үнэхээр АН -аас ганц ухаалаг залуу даа боловсролтой зөвөөр сэтгэдэг хүнийг дэмжих хэрэгтэй АН ыг одоо удирдаж хэвийн болгох цаг үч ирж банйа Танай нам ч бас хэцүү хүмүүс их бий дээ голцуу гологдсон нөхдүүд байдаг шүү

1  |  3
bi(103.212.119.99) 2022 оны 11 сарын 03

Яаж бачжсанаа тайлбарла сайхан балаг та хоёр тийм их хур хөрөнгөтэй нөхөдүүд зүгээр брарайда улс төр дагаж буруу замаар будаа тээгсэд

3  |  0
Top