ДОРНОД: Хил дамнасан төмөр зам барих асуудлаар цахим уулзалт хийлээ

2022 оны 11 сарын 02

Оросын холбооны улс /Соловьеск-Эрээнцав шалган нэвтрүүлэх боомт/ БНХАУ-руу хил дамнасан төмөр замыг барих асуудлаар өчигдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр цахим уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад ОХУ-аас Өвөрбайгалийн хязгаарын төлөвлөлт, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Матвиев Станислав Владимирович тэргүүтэй 6 хүний бүрэлдэхүүн Монголын талаас Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга М.Нямсүрэн тэргүүтэй 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцов.
 

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд хилийн боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэхээр төлөвлөж, Ульхан, Эрээнцав боомтуудын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж боомтуудыг үе шаттай хөгжүүлэх ажил өрнөж байна.

Боомтын төмөр замын төсөл хэрэгжсэнээр хоёр улсын төдийгүй бүс нутаг хоорондын эдийн засгийн харилцаа өргөжин тэлэх, шинэ шатанд гарах боломж бий болох юм.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tun zovoo.(139.5.218.246) 2022 оны 11 сарын 02

harin damjin ongoroh achaa zooj bolon ch de. mash ashigtai sh dee..

1  |  0
.(66.181.190.139) 2022 оны 11 сарын 03

Дорнод аймгийн төвөөр бэлчих үхэр сүргээ яах гэж байна даа

3  |  0
Ямар ч хэрэггүй(172.91.183.102) 2022 оны 11 сарын 02

Юу зөөхийн? Юу ч үйлдвэрлэж чаддаггүй байж

0  |  1
Top