М.Тулгат: С.Эрдэнэ та болиоч ээ, намаа зарж үнэд хүргэчих гээд л гүйгээд байх юм

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 11 сарын 03

АН-ын дарга, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн талаар тус намын гишүүн М.Тулгат өөрийн цахим хуудаснаа шүүмжилжээ. 

Тэрбээр "С.Эрдэнэ гуай, та болиоч ээ. Намыг зарах гээд л, өөрийгөө үнэд хүргэчих гээд л гүйгээд байх юм. Ямар ичдэггүй юм бэ. Залууст зааж, харуулж, үлгэрлэж байгаа зүйл юу байгаа юм. Архидалт, завхайрал, намыг мөнгө төгрөг болгох, дүрмийг уландаа гишгэх, зүгээр л дангаараа ноёрхох, юун ардчилал боллоо. Нэг ч төгрөгөөр намын наймаалцах гэсэн санаархлыг чинь тас цохино шүү" хэмээн ярилаа. 

Түүнчлэн "Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө нэр дэвшээд ялагдсан. Гутамшигтайгаар ялагдсан шүү. Одоо зайлаач ээ. Одоо боль, нээрээ. Давраад байгаарай, тэр гавьяа чинь гавьяа биш гай болж байна" гэсэн байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Багий(103.26.194.34) 2022 оны 11 сарын 03

Маш үнэн өмнөөс нь ичиж үхмээр

2  |  0
АРД(64.119.19.119) 2022 оны 11 сарын 03

АН НАМАА ТАТАН БУУЛГАСАН НЬ ДЭЭРЭЭ ХУДАЛДАГДСАН НАМ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ АН ГЭСЭН НЭР Л ЗҮҮЖ БАЙГАА БОЛХООС ДОТОР НЬ ЗҮГЭЭР Л МӨНГӨТӨЙ ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮС НЭГДЭЖ ТӨРИЙН ЭРХИЙГ ГАРТАА АВЧ УЛС ОРНЫ БАЯЛАГЫГ ГАРТАА АВАХ ГЭСЭН ШУНАЛДАА АВТСАН ХҮМҮҮС НАЙМААЛЦСАН НАМ БОЛСОН НЬ АРД ТҮМЭНД ТОДОРХОЙ БОЛООД УДАЖ БАЙНА. С ЭРДЭНЭ ГЭДЭГ ХҮНД ШАНТААЖЛУУЛААД ТЭРНЭЭСЭЭ САЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЯАЖ ТӨР БАРИХ ЮМ БЭ...

2  |  0
Top