УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хуулийн төслөө буцаан татлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 11 сарын 03

УИХ-ын өнөөдрийн /2022.11.03/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнгөрсөн зургаадугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл -ийг татан авч байгаагаа өчигдөр /2022.11.02/ УИХ-ын дарга Г.Занданшатарт бичгээр мэдэгджээ. 

Тэгвэл хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хүсэлтийг хүлээн авснаар хуулийн төслийг хууль санаачлагчдад нь буцаалаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top