ЧУУЛГАН: Г.Амартүвшин чамд УИХ-д суух эрх байхгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 11 сарын 03

УИХ-ын өнөөдрийн /2022.11.03/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Монгол Улсын 2023 оны төсвийн хуулийг дагасан хууль дотор нэг тогтоол бий. Тэр тогтоолын хоёр дахь заалтаар Хөгжлийн банкны гадаад зээлийн өрийг төр баталгаа гаргаж, төлнө гэж байна. Б.Жавхлан чи, энэ заалтаа татаж ав. Чи Хөгжлийн банкыг хамгийн их үймүүлсэн хүн. Чиний менежер Мөнхбаяр Зээлийн газрын дарга хийсэн. Чиний танил хүүхэн Уянга Зээлийн санхүүжилтийн хэлтсийн захирал хийсэн. Тэгээд яасан, Хөгжлийн банкны 40 гаруй тэрбум төгрөг байршуулаад байхгүй. Хэн төлөх юм. Энийг шалгах хэрэгтэй. Зээлээр мэргэшсэн хүн Сангийн сайд хийгээд бүх банк руу луйвар хийж байна. Худлаа гэвэл намайг УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд өгөөрэй. Энэ бүхнийг Түр хоро шалгах хэрэгтэй" гэх байр суурийг илэрхийлэв. 

Түүнчлэн "Энэ хуулийг байнгын хороогоор хэлэлцэхэд Г.Амартүвшин нар 30 гаруй тэрбум төгрөгийг авчихаад, гөлийчихөөд төлнө гээд сууж байгаа байхгүй юу. Ичих ч үгүй, төрийн баталгаа гаргаж төлнө гээд сууж байна. Чи УИХ-аас татгалзаад шалгуулна гэсэн яасан, шалгуул. Чамд УИХ-д суух эрх байхгүй шүү. Чи авсан чинь худлаа юу. Иймэрхүү улсыг УИХ-д оруулж ирээд нэр хүнд унагаад байх юм" хэмээн шүүмжлэлтэй хандлаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
X(202.170.73.226) 2022 оны 11 сарын 04

Uuruu tsev tseverhen saihan hun yum uu? Uuruu tsalingaaraa amidardag yaduu gar uu? Ataarhaj bga baih.

0  |  1
Top