Ерөнхийлөгч дэлхийн удирдагчдын ДЭЭД ТҮВШНИЙ уулзалтад оролцоно

2022 оны 11 сарын 07

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 11 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно.

Ерөнхийлөгч энэ үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулна.

Мөн зарим улсын төрийн тэргүүн болон олон улсын байгууллагын удирдлагатай хоёр талын уулзалт хийнэ.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 27 дугаар бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 110 улсын төр, засгийн тэргүүн оролцоно.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.193.125.2) 2022 оны 11 сарын 07

Erhem Eronhiilogch Hurelsuh ta, mongol orond himral ehuulsen hun. 2023 onii tosov ni 26.6 terbum. Ene hund ard tumnee geh yamar setgel alga. Bolovsrol, setgel muutai hun tord garah shig gutamshig alga daa

0  |  1
Ьь(43.228.130.160) 2022 оны 11 сарын 07

Төөрөөд цаашаа явчих вий

0  |  1
нарангэрэл(66.181.160.8) 2022 оны 11 сарын 07

энэ хүн ГЭРЭЭ ЗАСААД ТӨР ӨӨ ЗАС гэдэг үгийг мэддэг болов уу хамар доорхи төрөө засаж чадаагүй байж юун дэлхийн дулаарал цаг уурын байдлыг засах гэж инээдтэй байна шүү эрхэм хүн гуай

0  |  1
Top