О.Цогтгэрэл: Ирэх оны төсөв хууль дээдлэх зарчмаас гадуур батлагдах гэж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 11 сарын 07

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.11.07/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өнөөдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэдээллийг сонслоо. Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн талаар мэдээлэл сонсохыг хүссэн. Хоёрт, өнгөрсөн долоо хоногт МАН-ын Мөрийн хөтөлбөрийн амлалтаар мэдээлэл хийсэн. Өнөөдөр хоёр дахь бүлэг буюу эдийн засаг дээр юу амлаж байв, тэр талаар мэдээлэл сонслоо. Учир нь, одоо төсөв батлагдаж байна" хэмээн мэдээллийнхээ эхэнд тодотголоо. 

Түүнчлэн "Төсвийн алдагдлыг бууруулах боломж байна гэдгийг хэлсэн. Монгол Улс дампуурах гээд байна шүү дээ. Заавал хэдэн байшин барилга барьж яах юм гэх шаардлага тавьсан. Гэвч үргэлжлүүлж хэлэлцэж байна. Асар их алдагдалтай төсөв явж байна. Хууль зөрчиж төсөв өргөн барьсан. Хуульчдын багаар судлуулж байна. Төсөв нь Үндсэн хууль, хууль дээдлэх зарчмаас гадуур батлагдах гэж байгаа магадлал байна. Бид сануулаад хэлээд явж байгаа. Гэвч ирэх оны төсөв энэ долоо хоногт батлагдах магадлалтай байгаа. Тэр үед нь ч байр сууриа илэрхийлнэ" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.21.109.12) 2022 оны 11 сарын 07

Энэ нэг нүүрсний хэргийг шалгана гэсэн биш жагсаал цуглаан, мэдэгдэл шаардлага болоод зарим амьтадыг галзууруулахнээ

0  |  0
Top