УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.11.07/ хуралдаж, Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцжээ.
Хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар мэдээлэл хийв. Бүлгийн хурлаар хуулийн төслийг хэлэлцээд гишүүд зарчмын хувьд дэмжжээ. Гэхдээ хэд, хэдэн зүйлийг анхаарах ёстой гэдгийг тодотгосон байна.
Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгийн хурлаар ганц асуудал хэлэлцсэн. Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ. Гишүүд зарчмын хувьд хэлэлцэхийг дэмжсэн ч хэдэн зүйлд анхаарах ёстой гэж үзсэн. Тухайлбал, энэ хуулийг хэлэлцэхдээ Барилга хот байгуулалтын тухай хуулийг хамтатгаж хэлэлцэх ёстой. Ингэж байж газар, барилгын асуудалд уялдах ёстой. Хоёрт, газрын тухай хууль батлагдснаар шинэтгэл явагдаж, нэгдсэн бүртгэл сайжирна. Энэ мэт ач холбогдолтой гэж үзэж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )