УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.11.07/ хуралдаж, Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцжээ.
Хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар мэдээлэл хийв. Бүлгийн хурлаар хуулийн төслийг хэлэлцээд гишүүд зарчмын хувьд дэмжжээ. Гэхдээ хэд, хэдэн зүйлийг анхаарах ёстой гэдгийг тодотгосон байна.
Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгийн хурлаар ганц асуудал хэлэлцсэн. Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ. Гишүүд зарчмын хувьд хэлэлцэхийг дэмжсэн ч хэдэн зүйлд анхаарах ёстой гэж үзсэн. Тухайлбал, энэ хуулийг хэлэлцэхдээ Барилга хот байгуулалтын тухай хуулийг хамтатгаж хэлэлцэх ёстой. Ингэж байж газар, барилгын асуудалд уялдах ёстой. Хоёрт, газрын тухай хууль батлагдснаар шинэтгэл явагдаж, нэгдсэн бүртгэл сайжирна. Энэ мэт ач холбогдолтой гэж үзэж байна" гэлээ.
Түүнчлэн ипотекийн зээлтэй холбоотой асуудалд байр суурь илэрхийлэв.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Ипотекийн зээлийг УИХ-аар хэлэлцэж байна. Улсын төсөв энэ долоо хоногт батлагдана. Одоо УИХ-аас гарсан Ажлын хэсэг дээр ярьж байгаагаар бол июотекийн зээлийг 2023 оны долдугаар сар хүртэл хуучнаар нь явуулах тал дээр ярьж байна. Энэ долоо хоногт эцэслэн шийднэ. Одоогийн хэлэлцэж байгаа хууль дээр хагас жил хүртэл хуучнаар нь явуулна гэдэг зүйл яригдаж байгаа юм" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
Хуучнаараа явуулна гэж юү гэсэн үг вэ.\n
Зээлийн хүүг бууруулах боломжтой байна уу. Бууруулах хэргэтэй байна. Танил талтай мэдээлэлд орй байдаг хүмүүс тэтгэврийн наснй аав ээжээрээ дамжуулан зээл авч 6000000 төгрөгийг улсаар төлүүлж байсан. мөн 8 хувийн зээлтэй хүмүүс танил талаараа 6 хувьд шилжүүлсэн гэх шударга бус зүйл байгаад байна. энгийн шударга ард иргэд нь шударга бус хүмүүсийн хоолыг бэлдэж өгөөд байна. үүнийг таслан зогсоох хэрэгтэй байна.