Хөтөлийн "Цемент шохой" төрийн өмчит хувьцаат компани зарим өрөөгөө засварлажээ. Энэ талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрбээр "Тээрмийн нүсэр чимээ, тоос тортог, хүнд хүчир ажил… Ажилчдыг өглөө бүр энэ ямбий чихарсан хаалгатай шкаф, жихүүдэс хүргэм хүйтэн орчин олон жил угтсан. Одоо өөр болсон. Хамт олны маань хөлс, хөдөлмөрөөр бий болсон ашгаар “Цементийн үйлдвэр”-ийн хувцас солих өрөөг заслаа. Цэлгэр, цэмцгэр орчинд, хувцасаа солиод хийснээрээ цалин авахаар тэд энэ өрөөнөөс өөдрөг гарна… Засвар дууслаа, үйлдвэртээ тавтай морил" гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
аятайхан сандал байрлуулчих хэрэгтэй юм биш үү