БНАСАУ өнөө өглөө /2022.11.08/ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттереш Хойд Солонгосыг өнгөрсөн долоо хоногт пуужингууд хөөргөсөн гэж шүүмжилсэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлжээ.
БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдын олон улсын байгууллагын асуудал эрхэлсэн орлогч Ким Сон Гён “НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга арваннэгдүгээр сарын 4-нд БНАСАУ АНУ-ын цэргийн өдөөн хатгалгын эсрэг өөрийгөө хамгаалах шударга хариу арга хэмжээ авсныг үндэслэлгүйгээр буруутгасан” гэж мэдэгдсэн байна.
Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр Ким Сон Гён “НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Цагаан ордон болон АНУ-ын Төрийн департаментын ярьсныг давтаж байна. НҮБ тэдний ам болж байгаа нь харамсалтай байна” гэжээ.
БНАСАУ-ын төлөөлөгч мөн “Тусгаар тогтносон улсын эсрэг нисэх онгоц тээгч, стратегийн бөмбөгдөгч онгоц ашиглан хийсэн цэргийн сургуулилтаа “хамгаалах” гэж тодорхойлсон тэдэнтэй тэмцэхийн тулд өөрийгөө хамгаалах шударга арга хэмжээ авсан. Дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах хамгийн чухал эрхэм зорилготой НҮБ оршин тогтнох хууль ёсны байдлаа алдаж байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хойд Солонгосын зөв! НҮБ заавраар ажиллаад олон жил болж байна