Ч.Ундрам нарын гишүүд УИХ-ын хяналт, шалгалтын хуулийг танилцууллаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

Долоо хоног бүрийн мягмар гарагт УИХ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байхаар болжээ. Өөрөөр хэлбэл, долоо хоног бүрийн мягмар гарагт УИХ-аас баталсан хуулиудыг танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулахаар болж байгаа талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам цахим хуудаснаа бичжээ. 

Тэрбээр "Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд орсон өөрчлөлтийг танилцууллаа. Мөн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нарын хамт УИХ-ын хяналт, шалгалтын тухай, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиудыг тус тус танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Та бүхэн хэвлэлийн бага хурлын мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээс авч, цаашид хууль тогтоох үйл ажиллагаанд D-Parliament цахим системээр дамжуулан оролцож байхыг хүсье" гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top