Хятадын археологичид Хэнань мужид гурван мянган жилийн өмнө баригдаж байсан замын 80 м урттай тасархай илрүүлжээ.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, эртний зам харгуй МЭӨ 1600-1046 онд оршиж байсан Шан гүрний нийслэл Иньшюй хотын тууриар дайран гардаг байна.
Замыг нарийн сонгож түүсэн ижил хэмжээний хайраг чулуу, яс болон керамик хэлтэрхийг ашиглан тавьжээ. Баруунаас зүүн зүг хөтлөх замын өргөн 14 м байжээ. Археологичдын ярьснаар, олон тооны тэрэг зам дээр ул мөрөө үлдээн хотойлгосон байна. Энэхүү замаас 500 метрийн зайд саяхан бас нэг эртний зам нээж байжээ. Аль аль замыг хөндлөн огтолсон гудмыг өмнө нь мөн нээсэн байна.
Эдгээр олдвор нь Төв Хятадын нууцлаг Шан гүрний суурин газрын бүтэц, засаглалын загвар, хөдөлмөрийг хэрхэн хуваарилдаг байсан талаарх судалгааг урагшлуулахад чухал ач холбогдолтой гэж эрдэмтэд үзэж байна. Иньшюй туурь нь 2006 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад багтжээ.
Сэтгэгдэл ( 0 )