МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2022.11.08/ хуралдсан. Хурлаар намынхаа хоёрдугаар Бага хурлыг ирэх арванхоёрдугаар сарын 06-ны өдөр хуралдуулахаар товлосон байна.
Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "МАН-ын Удирдах зөвлөлөөс хоёрдугаар Бага хурлын хуралдаанаа зарласан. Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр тогтсон. МАН-ын 30 дугаар Их хурлаар том зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээндээ Шинэ сэргэлтийн бодлогыг орон даяар хэрэгжүүлэх боломж нөхцөл дээр Засгийн газар эрэлхийлж ажиллах чиглэлд МАН-ын дарга, Ерөнхий сайд илтгэл тавьж байсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ эдийн засгийг богино хугацаанд сэргээх боломж гэж харж байна. Хариуцлага, ёс зүйг эрхэмлэдэг, намын гишүүн бүр хариуцлагатай байх зарчмыг барьж байгаа. Үүний хэрэгжилтийг дүгнэнэ. Миний хувьд Их хурлаар өгөгдсөн үүрэг, чиглэлийнхээ нэг жилийн тайланг тавина" гэх мэдээллийг өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )