УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өчигдөр /2022.11.08/ байнгын хорооны хуралдаан дээр өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилт олгогдохгүй удааширч байгаагаас иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй хохирч байгаа асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Анхан шатны тусламж, үйлчилгээ иргэн бүрт хангалттай биш байна. Үзүүлж байгаа сум, тосгоны Эрүүл мэндийн төвд сэтгэл хангалуун биш байна. Э.Энхболд сайд аа, мундаг тушаал гаргаж, сая харлаа. Анхан шатны тусламж, үйлчилгээнд ойролцоогоор 307 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Бидний хүсээд байгаа зүйл чинь энд байна. Гэхдээ хэрэгжилт нь алга. Сум тосгоны эмнэлэгт 106 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Нийт төсөвлөсөн мөнгөний дөнгөж гуравны нэгийг л өгсөн байна. Одоо найман сар нь өнгөрчихсөн байна. Бусдыг нь яагаад өгөөгүй гэдгээ та нар хүлээн зөвшөөрлөө. Засгийн газар 560 тэрбум төгрөгөө шийдэж чадаагүй учраас хойшлоод байна шүү дээ. Тэр хойшилсон бүх хугацаа чинь тэнд цалингаа авдаг, үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүд гацаад байна гэдгийг л бид нарт хэлээд байгаа юм. Хоёр сайдын хамтарсан тушаалаар эмнэлгийн ажилтны цалинг нэмэх боломжийг олгосон. Одоо 1.5 тэрбум төгрөг дансанд чинь байна. Яагаад нэмэхгүй байгаа юм. Эсвэл улс төрийн акц хийгээд байгаа юм уу, энэ мэт асуудлаа шийдээд явах ёстой шүү дээ. Гоё тогтоол гарчихсан, зөв тушаал баталсан ч гүйцэтгэл алга" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 1 )
Санхүүжилтыг хэн хулгайлчихваа эм сайд юугаа хийгээд бгаа муухай царайт вээ