ДОРНЫН ЗУРХАЙ: Их хүмүүнтэй уулзахад ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 10

Аргын тооллын 11 сарын 10, Бархасвадь гараг. Билгийн тооллын 17

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ, УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өнгө зүс доройтно
  • Наран ургах, шингэх: 07.50-17.22
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Авахуй   
  • Суудал: Хий

 

Чөлөөт эх одтой, улаагчин туулай өдөр. Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top