Хорт хавдрын эсрэг вакцины туршилт амжилттай болжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 12

 

АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтдийн хорт хавдрын эсрэг вакцины хулган дээр хийсэн туршилт амжилттай болжээ.

“Cell” сэтгүүлд бичсэнээр, туршилтын “SNAPvax” вакциныг судсаар хийдэг байна. Эл вакцин нь хорт хавдрын эс рүү нэвтрэх, устгах чадвартай дархлааны тогтолцооны Т эсийн тоог нэмэгдүүлж, төрөлхийн дархлааг дэмжин, I хэлбэрийн интерфероныг идэвхжүүлдэг байна. Вакцины тусламжтай идэвхэжсэн төрөлхийн дархлааны хариу үйлдэл хавдрын бичил орчныг өөрчилж, хорт хавдрын эсийн дархлааны тогтолцоог эсэргүүцэх чадварыг бууруулсан байна. Улмаар хорт хавдрын хэмжээ багасжээ. Вакциныг арьсан дор хийхэд ийм үр дүнд хүрээгүй байна. Энэхүү вакциныг эмчилгээний явцад Т эс хийлгэсэн өвчтөнүүдэд судсаар нь хийх боломжтой гэж эрдэмтэд онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top