Хятадын сансрын ачааны “Тяньжоу-4” хөлөг тойрог замаас гарч, дэлхийн агаар мандалд шатжээ.
Энэ талаар БНХАУ-ын Жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн удирдлагын газраас мэдээлсэн байна. “Тяньжоу-4” ачааны хөлгийг Бээжингийн цагаар арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 07:21 цагт агаар мандалд эргэн ирэхээр илгээсэн байсан гэж тус газраас мэдэгджээ.
Сансрын хөлөг нийтдээ зургаан сарын турш тойрог замд байсан юм.
БНХАУ-ын Жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн удирдлагын газраас мэдээлснээр “Тяньжоу-4” сансрын хөлгийн ихэнх хэсэг нь задарч, сүйрсэн бөгөөд бага хэмжээний хог хаягдал тооцоолсон аюулгүй зам дагуу Номхон далайн өмнөд хэсэгт унасан байна.
Хятадын сансрын ачааны хөлөг нь энэ оны сүүлчээр явах “Шэнжоу-14” хөлгийн багийнхны хангамжийг оруулаад 6 тонн орчим ачааг хүргэжээ.
Сэтгэгдэл ( 0 )