ДОРНЫН ЗУРХАЙ: Үхэр жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 16

Аргын тооллын 11 сарын 16, Буд гараг. Билгийн тооллын 23,

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ, ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Наран ургах, шингэх: 07.59-17.14
  • Барилдлага: Рашаан   
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй   
  • Суудал: Уул

 

Үнэг одтой, харагчин тахиа өдөр. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top