ДОРНЫН ЗУРХАЙ: Хонь жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 18

Аргын тооллын 11 сарын 18, Сугар гараг. Билгийн тооллын 25

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН ТАВАН ШАР ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна
  • Наран ургах, шингэх: 08.02-17.12
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй   
  • Суудал: Хий

 

Бага морь одтой, хөхөгчин гахай өдөр. Энэ өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар урагшаа мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top