Х.Нямбаатар: УИХ-ын дэд дарга С.Одонтуяа удаа дараа үндэслэлгүй мэдээлэл өгсөн

2022 оны 11 сарын 17

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан дээр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Монгол Улс хүний эрхийн зөрчилтэй, иргэдийг шүүхий шийдвэргүй баривчилдаг гэх мэдээлэл дээр байрь сууриа илэрхийллээ.


Тэрээр "УИХ-ын дэд дарга С.Одонтуяа удаа дараа Монгол Улс хүний эрхийн зөрчилтэй байна, иргэнээ шүүхийн шийдвэргүй баривчилж байна гэдэг үндэслэлгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийсэн. Би үүнд маш их харамсаж байна.

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн хяналтаас гадуур хэн нэг хүнийг цагдан хорих тогтолцоо огт байхгүй. Гагцхүү гэмт хэрэг үйлдэж байхад нь газар дээр нь хойшлуулшгүй ажиллагааны журмаар баривчилдаг. Энэ тохиолдолд 24 цагийн дотор шүүхээс зөвшөөрөл авдаг.

Тиймээс УИХ-ын дэд дарга, АН-ын бүлгийн гишүүн С.Одонтуяаг Засгийн газарт энэ асуудлаар асуулга тавьж, чуулганы хуралдаанд мэдээлэл сонсох хүсэлтийг гаргаж байна" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top