ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр морь, нохой жилтнээ ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 21

БИЛГИЙН ТООЛЛЫН 28 2022.11.21 / ДАВАА ГАРАГ

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.07-17.09
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй   
  • Суудал: Төмөр

Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top