Хятадын “SAIC” компанийн “Maxus” брэнд 18 кв м талбай бүхий хоёр давхар аяллын автомашин танилцуулжээ.
“Maxus Everest” автомашины нэгдүгээр давхарт гал тогоо, дээвэр нь онгойдог террастай бол хоёр давхарт нь унтлагын ор, буйдан байрлуулжээ. Аяллын автомашиныг ус шүүх, халаах систем, ахуйн техник, халдаг шал, проектор, хоёр агааржуулагчаар тоноглосон байна. Цахилгаан техникийг 29 кВт/ц зайгаар ажиллуулах ба зайг нарны эрчим хүч, хөдөлгүүр болон цэнэглэгч станцын тусламжтай цэнэглэх боломжтой. Аяллын гэрийн хөдөлгүүрийг “IVECO” компани үйлдвэрлэжээ.
Аяллын автомашины үнэ 2.88 мянган юань гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )