МАН-ын бүлэг хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Ингэхдээ ипотекийн зээлийг 2023 оны эхнээс төлөх асуудлыг бүлгийн гишүүд дэмжсэн байна. Мөн экспорт, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас сүүлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Уул уурхайн бүтээгдэхүүний мэдээлэл, гэрээг ил тод болгох, худалдаалж буй үнэ өртгийг нэмэгдүүлэх зорилгоор ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталж гаргана гэж бүлэг тогтлоо. Энэ хуулийг ондоо багтаан батална.
Сүүлийн үед нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг ярьж байна. УИХ-аас хянан шалгах түр хороо ажиллаж байгаа. Эдгээрийн дүн нэгтгэгдэж дуусаагүй байна. Нүүрсний хулгайн хэрэг байдаг бол илрүүлэх, хариуцлага тооцох чиглэлээр Засгийн газар, хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж дорвитой үр дүнд хүрэх шаардлагатай гэж бүлэг үзсэн.
Төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй" гэв.
Сэтгэгдэл ( 7 )
Teg teg haynhyrvaa shig shiitgeh bish saishaagaad orhiod bai
Ta buhniig minii huvid bol yagaad songoson geheer bnashdee offshor oruulaad irj magadgui hongliin shuuhiig zad tatana reket huligaanuud hulgain munguur huudgendeg hulgaichuud huuliin umnu buhiij jir irged tolgoi harts undur nuruu teneger alhah yum bna ardchilal nertei 30 Jil uls eh ornoo balalsan hulgaichuud shorondoo mobile jinhen ardchilal bii boloh yum bna gej erh ni hetiidsen ard tumendee uureg hariutslaga gej yum baidag gedgiig oilguulhiin bna gej .. Ed bug bii bolsoor shudarga yos zanshil yos zuitei uildver zavuud hugjij hun bur undur tsalin tetgevertei uls bii bolno gej ta nariig garga
Mongol uls uls shig uls boloh ard tumen ni haan shig amidrah hamgiin bolomjtoi uls yumshdee yaj gejuu ..Ingej offshort baigaa buhii l hurungiig bugdiig ih bagagui martsan martaagui bugdiig ni ulsiin orlogo bolgoj huraaj av turuus tursun elbegdorj miye nar bolon tuunii gar huluudiin buh hurungu mungu ul hudluh hurungu yu baidgiin bugdiig huraaj 3\nUchiruulsan hohirliig 3 nuglaj tuluul tsaaz hurteh yostoi bol tsaazal nasaar ni horih bol hori nuursnii baylagiin buhiil hulgaichuud bugd adilhan shiitge asar ih mungu orj irne ter munguur uildver bari
Өөрсөдөө дунд нь цохиж яваа даа ! Тоон дотор үсэг гэдэн шиг....хахаха
ene ooroo nuursnii hulgaichaa
Та нар өрөөсөн дугуйнуудад хариуцлага тооцож чадах уу
Ипотекийн зээлийн 8 %-ийг 6% болгож бууруулах асуудал яагаад таг чиг болчихов. @Сайнбуян Амарсайхан шадар сайд аа. Иргэдэд ээлтэй шийдвжр гаргахад төр засаг яагаад ийм хойрго хөшүүн байдаг юм бэ