Украины цагаач хүү Израилийн бахархал болж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 23

Израилийн Ариэл хотод өнгөрсөн гуравдугаар сард Украинаас цагаачилж ирсэн хүү тус хотын бахархал болж байна.

9 настай Костя Миколайчук каратэгийн олон тэмцээнд Ариэл хотын нэрийн өмнөөс оролцож, медаль хүртжээ.

Хүүгийн талаар тус хотынхон “Ариэлд олон авьяастан ирж байна. Тэдний нэг болох Костя Миколайчук Дэлхийн тулааны урлагийн холбоо (WOCMA)-ны ерөнхийлөгч аавынхаа нэр төрийг амжилттай хамгаалж байгаа” гэж бичсэн байлаа.

Хүүгийн аав нь дэлхийн аварга Юрий Миколайчук аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top