
Энэ жил 76 нас хүрч байгаа дуучин Шер 40 насаар дүү найз залуугийнхаа тухай анх удаагаа ам нээжээ. Тэрээр 36 настай хөгжмийн менежер Александер Эдуардстай болзож эхлээд байгаа бөгөөд хосууд энэ сарын эхээр Лос Анжелес хотод оройн зоог барих үедээ анх удаагаа папарацичдын дуранд өртсөн билээ.
Дуучин Шер энэхүү харилцааныхаа тухай "Тэр эелдэг, ухаалаг бас хөгжилтэй нэгэн. Бид яг л өсвөр насныхан шиг л үнсэлцэж, нэг нэгнээ хайрладаг. Тэр ямар ч айдасгүйгээр намайг хайрласан. Бид төгс тохирдог гэж би бодож байна" гэжээ.
Шер 1964-1975 онд Сонни Боно, 1975-1979 онд Грегг Алман нартай гэрлэж байсан бөгөөд 53 настай Чаз, 46 настай Элиа хэмээх хүүхдүүдтэй. Харин Эдуардсын хувьд 2019 онд загвар өмсөгч Эмбер Рөүстэй болзож байх үедээ хүүтэй болсон ч хосууд удалгүй хоёр тийш болсон.
2021 онд Эмбер Рөүс түүний тухай нэгэн цочирдом мэдээллийг дэлгэсэн. Эдуардс Эмбер Рөүстэй болзож байх үедээ дор хаяж 12 эмэгтэйтэй нэр холбогдсон бөгөөд түүний үнэнч бус зан чанар нь харилцаагаа эцэслэх шалтгаан болсон гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )