Дуучин Шакира татвартай холбоотой зургаан хэрэгт буруутгагдан Испанийн шүүхэд дуудагдаад байсан билээ. Тэрээр татварын луйврын хэргээр түүнийг шүүхэд өгсөн Испанийн прокуроруудыг өөрийг нь гүтгэсэн хэмээн мэдээлжээ.
Энэ тухай дуучин Шакира "Эрх баригчид аливаа асуудлыг олон нийтэд ил тодоор, гэм буруутай эсэхийг үл хамааран, хүний хувийн нууцыг хамгаалах эрхийг зөрчсөн" гэжээ.
Шакира Испанийн иргэн биш. Испанийн хуульд зааснаар тус улсад 183 ба түүнээс дээш хоног ажиллаж, амьдарсан тохиолдолд татвар төлөх ёстой. Шакира Испанид үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бөгөөд экс нөхөр Жерард Пикегийн хамт Испанид амьдарч байсан тул Шакираг Испанид татвар ногдуулах ёстой гэж прокурорууд үзэж байгаа аж.
Харин Шакирагийн хуулийн баг түүнийг дээрх хугацаанд Испани улсад оршин суугаагүй учир татвар төлөх үндэслэлгүй хэмээн маргаж байна.
Сэтгэгдэл ( 0 )