Талийгаач Гү Харад хамтлагийн гишүүд нь ХҮНДЭТГЭЛ үзүүлэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 27

Өмнөд Солонгосын охидын "Kara" хамтлагийн 15 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй тус хамтлагийнхан 15 жилийн ойдоо зориулан эргэн ирэлтээ хийх гэж буйгаа энэ оны есдүгээр сард албан ёсоор зарласан. 

Эргэн ирэлт хийж байгаатай холбогдуулан авахуулсан зураг дээр хамтлагийн гишүүн, талийгаач Гү Харагийн инстаграм хаягийг тайг хийж, удахгүй цацагдах гэж буй дууныхаа видео клипэнд түүний орон зайг шингээн хүндэтгэл үзүүлжээ. 

Талийгаач Гү Хара 2019 онд амиа хорлон нас барсан. Үнэнч шүтэн бишрэгчид нь түүний орон зайг хүндэтгэн уран бүтээлдээ шингээж буй гишүүдэд талархал илэрхийлэн, цаашид ч мөн үргэлжлүүлэн дэмжих болно гэжээ. 

"Kara" хамтлаг эргэн ирэлт хийгээд зогсохгүй "Move Again" нэртэй цоо шинэ цомгоо гаргахаар төлөвлөөд байгаа ажээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тиэйч рум рум(150.129.142.79) 2022 оны 11 сарын 30

к поп д хөгширсөн бн, балай юм хийх юм даа

0  |  2
Top