АНУ-ын Нью-Йорк муж дахь хоёр дахь том хот болох Буффало мужид өнгөрөгч долоо хоногийн бямба гарагийн үдээс хойшоос эхлэн цас оржээ. Ийнхүү шөнөжин бударсан цас бүх орчныг цав цагаан болгосон байв. Ням гарагийн өглөө тус мужийн Үндэсний цаг уурын алба “6.5 фут буюу 1.9812 метр өндөр цас орсон” гэх мэдээг дуулгажээ.
Өмнө нь Жефферсон мужид 1-4 футийн хэмжээтэй цас орж байсан бөгөөд энэ удаагийнх хамгийн их хэмжээтэй нь болсон талаар албаныхан мэдээлж байна. Буффало мужийн ойр хавийн нутгуудын зарим хэсэгт 4-5.5 фут цас орсон аж. Тэрхүү цаг агаарын өвөрмөц үйлдлийг үзэхээр олон хүн Буффало дахь “Орчард Парк”-ийг зорж байгаа гэнэ.
Үндэсний цаг уурын албанаас цасны хэмжээ цаашид нэмэгдэнэ хэмээн анхааруулсаар байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Shit yumaa