Дуучин Со Ён "Үхлийн хэсэг"-т өрсөлдөж буй нөхрөө дэмжихээр КАТАРТ иржээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 28

"T-ara" хамтлагийн дуучин Со Ён "Үхлийн хэсэг"-т өрсөлдөж буй Өмнөд Солонгосын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Чо Ю Миныг дэмжихээр Катар улсад очжээ. 

Хосууд хуримын ёслолоо арваннэгдүгээр сарын дундуур хийх төлөвлөгөөтэй байсан. Гэсэн ч Чо Ю Мин Өмнөд Солонгосын шигшээ багт тоглохоор болсон тул хуримын ёслолоо түр хойшлуулжээ. Тэднийг хуримын ёслолоо цуцалж, хоёр тийш болсон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан. Энэхүү мэдээлэл ташаа мэдээлэл болохыг баталж, нөхрөө дэмжихээр Катар улсыг зорьсон Со Ён өөрийн ээж болон Чо Ю Мины хамтаар тус улсад ирээд байгаа аж. 

Чо Ю Мин болон Со Ён нар арваннэгдүгээр сарын 1-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж эхнэр, нөхөр болжээ. 

БНСУ-ын шигшээ баг өнөөдөр (2022.11.28) 21:00 цагаас Ганын шигшээ багтай тоглох билээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top