
Өмнөд Солонгосын алдарт жүжигчид болох Хён Бин, Сон Еэ Жин нар өнөөдөр (2022.11.27) анхны хүүхдээ өлгийдөн авчээ.
"MSteam Entertainment"-ийн зүгээс "Сон Еэ Жин өнөөдөр бяцхан хүүгээ өлгийдөн авлаа. Эх, хүүхэд хоёул эрүүл саруул, биеийн байдал нь сайн байгаа" хэмээн уг мэдээллийг албан ёсоор баталгаажуулсан байна.
Өнгөрөгч гуравдугаар сард хуримын ёслолоо хийсэн хосууд арванхоёрдугаар сард бяцхан хүүгээ өлгийдөн авна хэмээн мэдээлж байсан билээ.
"Crash Landing On You" хэмээх цувралын үеэр дотносож, улмаар гэр бүл зохиосон хосуудад дэлхийн өнцөг булан бүрт суугаа фенүүд нь баяр хүргэж, жаргал ерөөжээ.
Дашрамд дурдахад жүжигчин Хён Бин "Harbin" киноны зураг авалтад оролцохоор Монгол улсад ирээд байсан билээ. Тэрээр бяцхан хүүгээ төрөх агшинд эх орондоо байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Сэтгэгдэл ( 1 )
Mongld bsn bi onodr zocid buudlinh n gdaa oroi harsn zurga darulsn\n