ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр үс засуулбал өнгө зүс сайжирна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 29

БИЛГИЙН ТООЛЛЫН 6 2022.11.29 / МЯГМАР ГАРАГ

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААН НОХОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өнгө зүс сайжирна
  • Наран ургах, шингэх: 08.18-17.03
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Төмөр

Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top