Ж.Ганбаатар: "Эрдэнэт" үйлдвэрийн нөөцийг нэмэх чиглэлээр ХАЙГУУЛЫН ЗУРГААН ЗӨВШӨӨРӨЛ олгосон 

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 11 сарын 28

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр /2022.11.28/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсөв батлагдсан. Төсвийн орлогод таван их наяд төгрөг төвлөрүүлэхээр батлагдсан. "Эрдэнэс тавантолгой" компанийн нүүрс угаах үйлвэрлэл 20 хувьтай байна. "Оюутолгой"-н далд уурхайн үйлдвэрийн барилгын ажил 84 хувьтай байна. "Эрдэнэт" үйлдвэрийг түшиглэн Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн ажил явагдаж байна. Нүүрсний салбарын хувьд Хятад улсын нийт хэрэглээ дөрвөн тэрбум сая тонн нүүрс хэрэглэдэг том зах зээл бий. Энэ жил 23 сая тонн нүүрсийг экспортолсон. "Эрдэнэт" үйлдвэрийн нөөцийг нэмэх чиглэлээр хайгуулын зургаан зөвшөөрлийг олгосон. Энэ хүрээнд "Эрдэнэт" үйлдвэрийн нөөц 60 жилээр нэмэгдэх тооцоо бий. Ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил үргэлжилж байна. Сүүлийн жилүүдэд зогсонго байдалд орчихсон байсан. Гэхдээ сонгон шалгаруулалтын талбайг зарлахдаа нийт тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэхгүй байх чиглэл барьж байна. Харин нийт 47 тусгай зөвшөөрлийг цуцалсан" гэх мэдээллийг өглөө.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (139.5.217.179) 2022 оны 11 сарын 28

Газрын гаваар орсон нефть боловсруулах үйлдвэрийнхээ тухай яагаад та ер дугарахгүй байна вэ. Энэ үйлдвэр чинь хэзээ баригдах юм. Энэ засгийн үед ашиглалтанд орохгүй бол та ямар хариуцлага хүлээх вэ

0  |  0
Зочин(64.119.17.121) 2022 оны 11 сарын 28

Им солиорол байж болохгүй. Энэ сайданцараас юм гарахгүй юм байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг чөлөөтэй олгож, ашиглалтын зөвшөөрөлдөө бодлоготой ажилла.

0  |  0
Top