“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замын Зүтгүүрийн депо болон зам засварын барилга, уурын зуухны барилга болон 1000 тн түлш зэхэх байгууламж, гадна шугам сүлжээний хамт барилга угсралтын ажил 93% гүйцэтгэлтэй явагдаж байна.
Тус төмөр замын барилга угсралтын ажил энэ оны аравнхоёрдугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж өнөөдөр /2022.11.28/ Монголын төмөр зам ТӨХК-аас мэдээллээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эдийн засгийн үр ашиг
Тавантолгой ордын коксжих нүүрс болон трассын дагуу байгалийн баялгийг одоо байгаа дотоодын төмөр замын сүлжээгээр дамжуулан Орос, Хятадын төмөр замын сүлжээгээр тээвэрлэх, цаашилбал далайн боомтуудад хүргэх боломжтой болно.
Тавантолгойн ордын коксжих нүүрсийг Хятад, Солонгос, Японы зах зээлд хүргэх, нэг зах зээлээс хамаарсан хамаарлыг бууруулах, Тавантолгойн нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой.
Монгол Улс төмөр замын сүлжээг стратегийн орд газрууд болон томоохон төслүүдтэйгээ холбосноор Аж үйлдвэрийн парк байгуулах, нэмүү өртөг шингэсэн боловсруулсан уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсад гаргах эдийн засгийн томоохон боломжийг бий болгоно гэж тооцоолж буй.
Сэтгэгдэл ( 0 )