УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд улсын хэмжээнд нэг ч жишиг сумын төсөл хэрэгжүүлээгүй. Нэгхэн жилийн дараа энэ мөрийн хөтөлбөр биелэх үү. Мөн эрх баригчид аймаг бүрт 5000 түрээсийн орон сууц барина гэсэн. Энэ төсөл өнөөдөр хэрэгжсэн үү. Нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлнэ гэсэн. Үнэхээр энэ асуудалд 2016 оноос хойш ИТХ, Иргэдийн нийтийн хурал хэлбэр төдий байх эсэх нь эргэлзээтэй. Иргэдийн хурал гэж гарч ирээд, Засаг даргаа томилдог байсан бол сая Ховд аймгийн Засаг даргыг Ерөнхий сайдын саналаар өөрчиллөө. Санхүүгийн эрх мэдлийн хувьд 21-ээс зургаахан аймаг л бие даасан байна. Бусад нь татаас авдаг. Газрын хуулиас эхлээд УИХ-д шинээр хэлэлцэж буй хууль бүхэнд орон нутагт ажиллаж байгаа газруудыг босоо тогтолцоотой болгож, төвөөс, яамдуудаас томилно гэж тусгасан. Бид 1990-ээд онд төвлөрсөн эрх мэдлийг задалж, орон нутагт бие дааж хөгжье гэсэн боловч өнгөрсөн зургаан жил ухралт хийлээ.
Аймаг бүрт "Нутгийн зам" хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн боловч хэлэх ч үг алга. Асар их урагшлалт биш ухралт гарж байна. Эрх баригчдын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ард түмэн эргэн нэг харж, дүгнэлт хийгээсэй. Сөрөг хүчний хувьд эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардах ёстой. Харин Ардчилсан намын хувьд эрх баригч нам биш учраас мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ярих боломжгүй гэх мэт зүйлийг онцолсон юм.
Мөн тэрбээр "Газрын багц хууль нь боловсруулалт маш муу хууль болсон. Газар чөлөөлттэй холбоотой хэсэг нь Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчсөн байж болзошгүй байна. Тодруулбал, хувийн өмчийг хуулиар хамгаална гэсэн заалттай зөрчилдөж байна. Түүнээс гадна бэлчээртэй холбоотой асуудлыг тодорхой зохицуулж өгөөгүй байгаа юм. Газрын чөлөөлөхдөө албадан чөлөөлнө гэсэн нь хүний эрхийн зөрчил болохоор байна. Тиймээс бид байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр энэ асуудлаар байр, сууриа илэрхийлээд явна. Дахин ярилцах ёстой" гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Ene nuhur hudlaa yariad dur uzuldeg umu da
Ийм нам одоо байхгүй