УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.11.28/ ээлжит хуралдаанаа хийлээ.
Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна. Тухайлбал, Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, бүлгийн гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан аялал жуулчлалтай холбоотой хууль болон түүнийг дагасан 10 гаруй хуулийг нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьж байна. Түүнчлэн аялал жуулчлалын хуультай хамт Казиногийн тухай хуулийг өргөн мэдүүлж байна. Эдгээр хуулиудыг МАН-ын бүлэг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Бүлгээс энэ ондоо багтаж, хуулийн төслийг хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзсэн. Ирэх оныг Монголд зочлох жил болгон зарласан тул хууль эрх зүйн орчин нь бэлэн байх ёстой" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 4 )
Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд маш зөв алхам шүү. Юу ч хийхгүй ингээд нүүрсний мөнгөө идэж уугаад суугаад байж болохгүй. Нэг ч гэсэн юмаа хөдөлгөөд явмаар бн
ТА НАР цахилгааны шөнийн хөнгөлөлт үзүүлнэ гэсэн яасан вэ? ТОГТООЛ гаргаагүй гэж цахилгааныг хөнгөлөлтгүй бичиж байна
хэний мөнгөөр казино байгуулж тоглуулах гээд байгаа хулгайч нар вэ
за яасан новшнууд улсыг мөнгийг луйвардаж тоглоод тэрийгээ хаацайлж хууль батлах арга зохиож байна уу новшнууд эхнээсээ Хүрэлбаатар мэтийн луйварчид казинодоод сууж байгаа биздээ хулгайчууд аа