Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Хён Бин, Сон Еэ Жин нар өчигдөр (2022.11.27) анхны хүүгээ өлгийдөн авсан тухай мэдээлэл цацагдсан. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жүжигчин Хён Биныг хүүгээ төрөх үед Монголд байсан тухай бичиж эхэлжээ.
Зураг авалтын шахуу хуваарийн улмаас хүүтэйгээ уулзаж амжаагүй байгаа тэрээр "Harbin" кинонд гол дүр бүтээж буй. 1909 онд Японы анхны Ерөнхий сайд Ито Хиробумиг хөнөөсөн гэдгээрээ алдартай Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Ан Жун Гэний дүрийг тус кинонд бүтээж буй Хён Бин шилдэг бүтээл туурвина гэдгээ амлаад байгаа билээ.
Хён Бин өмнө нь "Crash Landing On You" цувралын зураг авалтаар Монгол улсад Сон Еэ Жиний хамтаар ирж байсан. Энэ удаад БНСУ-ын "А" зэрэглэлийн алдартнуудын хамт Монгол улсад ирээд байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 2 )
Ed nar hend hamaatain
Hyamdhan yanhan chaaj bj dee haha