КАТАР 2022 | "Улаан чөтгөр" Жу Гюү Сон гэж хэн бэ?

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 28

Хөлбөмбөгийн ДАШТ-ий "Үхлийн хэсэг" хэмээн нэрлэгдээд буй H хэсэгт Өмнөд Солонгосын шигшээ баг Ганын эсрэг тоглож 3:2 харьцаатайгаар Ганын шигшээ баг ялалт байгууллаа. 

БНСУ-ын шигшээ багийн тамирчин Жу Гюү Сон тоглолтын хоёрдугаар хэсэгт талбайд гарч ирэн гурван минутын дотор хоёр гоол оруулсан нь багагүй шуугиан тариад байна.

"Улаан чөтгөр" хэмээн нэрлэгдээд буй Жу Гюү Сон гэж хэн бэ? 

БНСУ-ын шигшээ багт тоглож эхэлснээсээ хойш нийт зургаан гоол оруулаад байгаа Жу Гюү Сон 1998 оны нэгдүгээр сарын 5-нд Ансаньд төржээ. 

2019 онд Жу Гюү Сон Гуанжугийн их сургуулийн шигшээ багт хагас хамгаалагчаар тоглож эхэлсэн ч эцэст нь довтлогч болж чаджээ. Үүний дараа "FC Anyang" багт тоглож эхэлсэн тэрээр тухайн улиралдаа лигийн хамгийн олон гоол оруулсан тоглогчдын эхний гуравт бичигджээ. Дараагийн улиралд "Jeonbuk Hyundai Motors" руу шилжиж, 2022 оны эхний улирлыг"К League 1"-ийн мэргэн буучаар дуусгаж, багаа лигийн аваргад хүргэсэн нэгэн. 

Өнгөрсөн оны есдүгээр сард Өмнөд Солонгосын шигшээ багт анх удаагаа тоглосон тэрээр ДАШТ-ий урьдчилсан шатанд Ливаны хаалганд нэг гоол оруулжээ. 

Инстаграм хуудаснаа 1.1 сая дагагчтай (instagram-whrbtjd) Жу Гюү Сон 1.88 см өндөртэй. 2014 оноос эхлэн хөлбөмбөг тоглож эхэлсэн тэрээр Өмнөд Солонгосын хамгийн ирээдүйтэй, мөн халуухан тамирчдын жагсаалтыг тэргүүлж эхлээд байна. 

 

 

 
 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top