КАТАР 2022 | Өмнөд Солонгосын халуухан хөлбөмбөгчид

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 29

"BTS" хамтлагийн Жон Жон Гүг хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийг хийсэн анхны Солонгос уран бүтээлч болж түүхэнд бичигдсэн. Дэлхий дахиныг байлдан дагуулаад буй К-Поп шүтээнүүдээс гадна тус улсын хөлбөмбөгчид олны анхаарлыг татаад байна. 

Айдол мэт гадаад төрх, ухаалаг тоглолт, чийрэг бие галбираараа чамгүй олон шүтэн бишрэгчтэй болоод буй Өмнөд Солонгосын хөлбөмбөгчдийг танилцуулж байна. 

1. Жу Гюү Сон 

Олон нийтийн сүлжээнд 9 номерын тоглогч гэдгээрээ алдаршаад байгаа тэрээр хөлбөмбөг сонирхдоггүй хүмүүсийн ч мөн анхаарлыг татаад байна. 188 см өндөртэй Гюү Сон олон нийтийн сүлжээд идэвхтэй нэгэн биш хэдий ч түүний инстаграм хаяг 24 цагийн дотор 3000-300.000 дагагчтай болж нэмэгджээ. Энэ тоо өссөөр 1.3 саяд хүрээд байна. 

Жу Гюү Сон өчигдөр (2022.11.28) болсон тоглолтын үеэр гурван минутын дотор хоёр гоол оруулсан. Тоглолтын хоёрдугаар үед талбай дээр гарч ирсэн түүний эрэмгий байдал олны анхаарлыг эрхгүй татсан билээ.

 

 

 

2. Жон Сын Вон 

10 номерын тоглогч Жон Сын Вон "The Daegu FC" багт тоглодог нэгэн. Довтлогч, хагас хамгаалагч, жигүүрийн хамгаалагчийн байрлалд тоглодог тэрээр 170 см өндөртэй. Яг л алдартан мэт харагддаг түүнийг бүсгүйчүүд хамгийн халуухан хөлбөмбөгчдийн жагсаалтад оруулжээ. 

 

 

3. Сун Хын Мин 

7 номерын тоглогч Сун Хын Мин уг жагсаалтын гуравт бичигджээ. Ази тивийн шилдэг тоглогч тэрээр дэлхий дахинаа алдартай болсон нэгэн. Гэмтлийн улмаас хамгаалалтын баг зүүн тэмцээнд оролцож буй нь шинэ трэнд бий болгоод байна. Түүнийг фенүүнд нь эгдүүтэй, царайлаг мөн халуухан нэгэн хэмээн дүгнэжээ. 

 

 

4. Жу Юү Мин 

"Daejeon Hana Citizen" болон Үндэсний шигшээ багт тоглодог тэрээр мөн л к-поп сонирхогчдын анхаарлыг татаад байна. 24 номертой тоглож байгаа тэрээр "T-ara" хамтлагийн гишүүн Со Ёны нөхөр гэдгээрээ мөн олонд танигдаад буй. Хосууд хуримын ёслолоо арваннэгдүгээр сарын дундуур хийхээр төлөвлөж байсан. Гэсэн ч ДАШТ-тай холбоотой хуримын ёслолоо хойшлуулаад байгаа бөгөөд Со Ён нөхрөө дэмжихээр ээжүүдийн хамтаар Катар улсыг зориод байгаа ажээ. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.83.115) 2022 оны 11 сарын 29

Сон гоо сайхны хагалгаандаа гэмтэл авсан, хагалгааны ур дун будаа

0  |  0
chinese shit(66.181.180.11) 2022 оны 11 сарын 29

duurai ni baasin ni idne

0  |  0
Лол (66.181.160.55) 2022 оны 11 сарын 29

Эр эм нь мэдэгдэхгүй балайнууд

1  |  0
Top