Жүжигчин Су Жи Соб эхнэрийн хамт АНХ УДАА олны өмнө гарав

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 29

Жүжигчин Су Жи Соб гэрлэснээсээ хойш анх удаагаа эхнэрийн хамтаар олны өмнө гарч ирлээ. 

Энэ сарын 27-ны өдөр зураач Пак Со Бү өөрийн инстаграм хуудаснаа тэдний зургийг оруулан "Би долоо хоног бүрийн лхагва, баасан гарагт хувь хүмүүст зориулсан үзэсгэлэнгээ гаргаж байхаар болсон. Жүжигчин Су Жи Соб хэдхэн хоногийн өмнө эхнэрийн хамтаар ирсэн. Эхнэр нь захиалга өгч, тэд хамтдаа хүрэлцэн ирсэн. Тэр өдөр үзэсгэлэнд маань зочилсон хүмүүст яг л сугалаанд хожсон мэт санагдсан байх. Тэд надтай уулзахын сацуу алдартантай танилцсан" гэжээ. 

Су Жи Соб эхнэр Жу Ын Жонтой 2020 онд гэрлэсэн. Жу Ын Жон Су Жи Собоос киноных нь тухай ярилцлага авах үед танилцаж дотноссон тэдний хамт байгаа зураг ийнхүү анх удаагаа олон нийтэд дэлгэгдээд байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top