Реппэр Канье Уэст болон реалити шоуны од Ким Кардашъяан нар өнгөрөгч даваа гарагт албан ёсоор салсан тухай эх сурвалжууд дурдлаа.
Дөрвөн хүүхдээ асран халамжлах эрхийн 80 хувийг Ким эзэмшиж байна. Шүүхийн шийдвэрээр Канье Уэст сар бүр хүүхдийн тэтгэмж болгон 200.000 ам.долларыг Кимд төлөхөөр болжээ. Мөн тэрээр хүүхдүүдийн сургалтын төлбөр болон бусад зардлын 50 хувийг хариуцаж байгаа аж.
Тэд гэрлэлтийн өмнөх гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгөө мөн хуваажээ. Хэн хэн нь нэг нэгнээсээ дэмжлэг авахаас татгалзаж, албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан байна.
Ким Кардашъяан 2021 онд долоон жилийн гэрлэлтдээ цэг тавихаар шийдэж, салах өргөдлөө өгсөн. Энэ хугацаанд Канье Уэст Кимийг эргүүлэн авах оролдлого хийж байсан ч бүтэлгүйтэж байсан. Мөн бодлогогүй үйлдлээсээ болж тэрбумтан хэмээх статусаа алдаад байгаа түүний дараагийн үйлдэл олон нийтийн анхаарлын төвд байсаар байна.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ муу ттэнэг хөөрүү хар том бөгстэй янзан хүүхэнд нам сэгсрүүлэвээ гэж
shaa2 bi huuhdiig gargaad yadaj 2000-g sard awahad bolno sda zail