Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг өчигдөр /2022.11.30/ хүлээн авч уулзлаа.
Манай улсын чухал гуравдагч хөрш болох АНУ-тай харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгдөг болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн жил АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож үүрэгт ажилдаа орсон Элчин сайд Р.Буанганд Ерөнхий сайд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Түүнчлэн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Стратегийн түншлэлийн хүрээнд бататгаж, энэ хүрээнд АНУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх сонирхолтой байгааг тэмдэглэв.
Элчин сайд Р.Буанган АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг болохыг онцлон тэмдэглээд Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийг цаашид улам бататган бэхжүүлэх, тэр дундаа хоёр талын эдийн засгийн харилцааг эрчимжүүлж, шинэ агуулгаар баяжуулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 1 )
said hotiin dargad yum helj chadadgui yum baihdaa dood ajilchid n ajil hiij bgaa ner.r tusliin muhguu amin huvdaa ideed suuj bolj bna hotiin darga sumya jujegchin thetheg ene metiin uls hotiin tohjil undur unetei tusul mungu zavchij bgaa uls zuv hulgai hiij bgaa uls.d hariuthaga gej yum heregtei bahii yagaad jujegchin hun gol usnii ajil hiih estoi mergejliin uls ajillah estoi baimaar baihii saidaa hel amtai uls tusul togtooltoi bolson yumuu ene mgliin ajil yag ymar bolthon yum engej ard tumnii tatvar hair nairgui 2eguu hunii shiidevreer shiidej boldog ajil uu said sohorj duliiruugu baigaa da