УЛС ТӨРИЙН ТОЙМ I АН-тай ХАМТ “ҮХЭХ”-ийн шалтгаан

2022 оны 12 сарын 05

Гол төлөв тэтгэврийн насныхан АН хэмээх айлын хоймор руу ил далд дайрсаар байгаагийн цаана юу байна. Тэд яагаад сарниж бутраад байгаа намын эв нэгдэлд бус хойморт анхаарал хандуулдаг юм бэ гэх асуулт зүй ёсоор урган гарна. Үүнд том шалтгаан байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Эдгээр өвгөд нь гурван үеийн залууст зайгаа тавьж өгөхгүй явсаар өнөөдөрт золгосон учраас АН дампуурч, өдгөө оршин тогтнох эсэхдээ тулсан гэх шүүмжлэл ч зүй ёсны хэрэг.

Харин хамгийн ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар “Ахмадууд ухамсаргүйдээ, ханаж цаддаггүйдээ АН-ын хоймор руу дайрч, улстөржөөд байгаа хэрэг биш. Тэд намдаа ч хайртай, эрх биш ардчилал гэх зүйлд дүр эсгэж сурсан хүмүүс. Гагцхүү улс төр, намаас салж болохгүй том шалтгаан бий. АН-тай хамт “үхэх” шалтгаан тэдэнд хангалттай байгаа учраас эхний гурван шалтгааныг энд өгүүлэх болно.

1. Ц.ЭЛБЭГДОРЖ

Төрийн бүхий л өндөрлөгт удаа дараа заларч явсан Ц.Элбэгдорж үе үехэн “Ардчиллаа аварна” хэмээн гарч ирэх төдийгүй АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан дээр үймээн дэгдээж явах аж. Үе үехэн цахим орчинд өөрийгөө дөвийлгөж, мөр зэрэгцэн зүтгэж явсан нөхдөө дорж үзэх замаар мэдээлэл хийж байгаагийн цаана юу байна.

Түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллаж ахуй цагт Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж “Ерөнхийлөгч бол хааны суудал. Энэ суудалд заларч явсан хүн эргэж улс төрд ноцох хэрэггүй. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол ноцно, ноцохдоо их балмадаар ноцно. Эргэж төр, улсыг бужигнуулахаар харагдаж байна” хэмээн хэлснийг санаж байгаа биз дээ. Гарцаагүй үнэн хэлж. Үүн лугаа тэрбээр хэвлэл мэдээллийн орчинд идэвхтэй байж, АН-ын эв нэгдэлд ахиад л заналхийлж эхэлсэн. Чухам яагаад АН-ын төлөө улайрах болов гэхээр урт дараалал үүснэ.

Тэр Ерөнхийлөгчөөр ажиллах найман жилд Монгол Улсад “МАНАН” дэглэм болон “Шударга бусын хонгил”-ыг байгуулж өгсөн нь өнөөдөр амь бөхтэй оршиж байгааг олон хэрэг өдүүлсэн ч ял зэмгүй яваагаас давхар харж болно. Түүний өдүүлсэн хэрэг, өөрөөсөө холдуулж ялласан хүний тухай дурдана гэвэл урт хугацаа орно.

Товчхон дурдахад, Ерөнхийлөгч асан Х.Баттулга 178 хуудас бүхий материал Прокурорт өгсөн нь сураг алдарсан. Уг нь энэ тухайд нийслэлийн Прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж байгаагаа албан ёсоор ч зарлаж байв. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-д байх эзэмшил 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” компанид хууль бусаар давуу эрх олгосон. Үүнээс улбаалан “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ц.Даваацэрэн багын найз нь гэгдэх Б.Отгонбаатар нарын өдүүлсэн хэргийн цаана түүнийг бий гэдэг.

Мөн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэг, 2012 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагааны хамт БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залилсан гэх зэрэг олон хэрэгт тэр холбоотой. Гэм зэмгүй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн ажиллагааг Ц.Элбэгдорж зохион байгуулсан гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж хэлдэг. Ийм шалтгааны улмаас Ц.Элбэгдорж АН-ыг хамгаалалтаар авахаар зэхэж байгаа гэх.

2. Н.АЛТАНХУЯГ

Далдаас чимээгүй ноцож буй хүн бол Н.Алтанхуяг. Түүний хувьд одоохондоо УИХ-ын гишүүний бүрэн эрх гэх хамгаалалт байгаа болохоос бус Ц.Элбэгдоржтойгоо адилхан болчихсон хүн. Түүнд Хөгжлийн банкны асуудал бий.

Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хэвийн үйл ажиллагаа явуулж байсан Хөгжлийн банкыг “Үйл ажиллагаа нь жигдэрсэн, одоо алзахгүй” хэмээн дөвчигнөж, 2013 оны тавдугаар сарын 25-нд Солонгостой байгуулсан гэрээг цуцлав.  Тухайн үеийн эрх баригчид Хөгжлийн банкыг хэтэвчээ болгох гэхээр солонгосчууд хэтэрхий номын загнаж, саад болсон учраас ийнхүү “хөөж туусан” нь тодорхой. Энэхүү гэрээг цуцлан, өнөөх алдарт “Чингис” бондоо босгоод авснаар банкны дампуурлын суурь тавигдсан. Учир нь тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын бөөлж байж авчирсан гэх 1.5 тэрбум доллароо юунд зарцуулах төлөвлөгөө, тооцоо боловсруулаагүй учраас самарч эхэлсэн. Бондын мөнгийг ямар ч зорилгогүй, ямар ч төсөл төлөвлөгөө, бодлогогүй оруулж ирсэн.

Тиймээс аймгуудыг хатуу хучилттай замаар холбох, Улаанбаатар хотын уулзвар замыг засаж сэлбэх, шинээр нэмэгдүүлэх нэрээр нэг зураг төслийг бага зэрэг өөрчилж, түүнийг үндэслэл болгон зээл олгосон байдаг. Иймээс эрх мэдэлтнүүдэд нөлөөлж байгаа бүхэн “Чингис” бондын мөнгөнд гар дүрж байснаас тодорхой бүтээн байгуулалт томоохон төсөлд ч энэ мөнгө ороогүй гэдгийг өнөөдрийн нөхцөл байдал хэлээд өгнө. Ийнхүү зураг төсөлгүй, эргэн төлөгдөх эсэх нь тодорхойгүй зүйлд мөнгөө гаргачихсан учраас “Чингис” бондын хүүнд сар бүр зургаан сая ам.доллар хий дэмий төлж, олон сар болсон гэх баримт ч байгаа. Ийм л бодлогогүй алхамаас Хөгжлийн банк тойрсон дампуурал, эх замбараагүй ажил өрнөж эхэлсэн гэдгийг бултаараа мэдэх биз ээ. Н.Алтанхуягийн үед ажиллаж байсан эрхмүүд бүгд л энэ банкнаас хишиг хүртэж эцэст нь бүгдээрээ л их бага хэмжээгээр шүүхийн хаалга татсан ч мөнгө авсан шигээ шийтгэл үүрсэнгүй. Ийм хүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлж, шалгахаас өөр аргагүй. Н.Алтанхуягийн хувьд Хөгжлийн банкны гэх том хэрэг өдүүлсэн учраас хэтдээ АН-ыг хамгаалалтаа болгох гэж буй.

3. Э.БАТ-ҮҮЛ

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийг С.Зориг агсны хэргийн талаар мэдээлэл хийх болгонд Э.Бат-Үүл сандарч мэдээлэл хийдгийг нийгэм даяараа мэднэ. Араас нь Ц.Элбэгдорж мэдээлэл хийнэ. Д.Сосорбарам тэс хөндлөнгөөс “Ардчилал минь, С.Зориг минь” гээд яриа өгчихдөг тал ч бий. Үүний цаад утгыг ухахаар албан бус ч эх сурвалжийн хэлж байгаатай яв цав таарах тал байдаг. Хэн ч толгой давсан ялд унаж, торны цаана насаа өнгөрөөхийг хүсэх билээ. Хамгийн гол нь ард түмнээр яллуулна гэж нэг том ажил бий. Энэ бол миний болон эх сурвалжийн хардалт. Гэхдээ үнэний хувь байхыг үгүйсгэхгүй.

Хардахын эхний шалтгаан гэвэл АН-ын залуус ямар ч эрх мэдэлгүй, хэзээ мөдгүй дээлээ нөмөрч магадгүй болсон Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Х.Баттулга, Н.Алтанхуяг нараас одоо болтол айж сууна гэж баймгүй юм. Өвгөд үнэхээр хүчтэй байна, 1990 оноос хойш гурван арван өнгөрөхөд гурван үеийн залуусыг байранд нь хөдөлгөөнгүй байлгаж чадаж байна гэдэг үүний цаана маш том хүчин зүйл байна гэсэн үг.

АН-д Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Ц.Баатархүү, О.Магнай, О.Баасанхүү гээд улс төрийн салхи үзсэн туршлага бүхий залуусын бүтэн эгнээ бий. Гэтэл тэд яагаад хярж нуугдаад зөвхөн учраа мэдэхгүй Ц.Монголхүү нарын нөхөд олны өмнө гарч ирээд байгааг бас анзаарах ёстой. Эрх биш улс төрийн талбарт унаж боссон залуусын хувьд ах нарын цаад шалтгааныг ойлгосон учраас дуугаа хураадаг байхыг хэн үгүйсгэх юм.

Мөн нэг шалтгаан нь улс төрд тэр тусмаа АН хэмээх брэнд нэр, энэ намын гишүүд дэмжигчдийн нөмөр нөөлөг өвгөдөд нэн чухал байгааг тэмцэл зүтгэлээс нь харж болно. Түүнээс бус ач зээгээ хараад суух насандаа гудамж талбайд жагсаж, энд тэндгүй айж салганан мэдээлэл хийхийн хэрэг юу билээ. Ахиад нэг шалтгаан гэвэл нэгэн насаараа зулгааж идсэн намаа мөхөж байхад ил гарч ирэхгүй байгаа Д.Дорлигжав, Д.Баттулга гээд олон ардчилагчид чив чимээгүй байгаагийн цаана ямар тохироо байгааг таах аргагүй. Хардаж бодоход намын тодорхой шатанд эдгээр нэр бүхий өвгөдийг зайлуулж болохгүй том шалтгаан байгаа бололтой. Тэгэхээр Э.Бат-Үүл тулгарч буй шалтгаан нь Ц.Нямдоржийн хэлсэнчлэн “С.Зориг агсны үхлийн шалтгаан” юм.

С.ДАНЗАН

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алуурчин элбэгдорж А(31.164.60.105) 2022 оны 12 сарын 05

Hyyr yhdel seg zem idej Osson ugeerui yaduu ulaan guilgachin hunii mahan hunsten tsust Aluurchin elberdorj tuunii Aluurchin zulbasguud alsan huniihee toogoor Tamd unaj tarchlah odor irlee.\nAluurchin Yargachin Zandalchin elbegdorj tuunii Aluurchin zulbasguudad alagdsan olon saihan zaluusiin oshoog Burhan Aluurchin elbegdorj tyynii Aluurchin zylbasgyydaas avah odor irlee

1  |  0
7(66.181.160.39) 2022 оны 12 сарын 05

хогийн новшнууд

1  |  0
Зочин(150.129.141.221) 2022 оны 12 сарын 05

Бат-Үүл, Алтанхуяг, Эби нарт хор өгвөл зайлна.

2  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 12 сарын 05

yabal ed zailax bol

2  |  0
Top