ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр засуулбал ЖАРГАЛ ирнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 05

БИЛГИЙН ТООЛЛЫН 13 2022.12.05 / ДАВАА ГАРАГ

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР ЛУУ ӨДӨР

  • Үс засуулвал: Жаргал ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.25-17.00
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Гал

Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top