БНСУ | Мултивизтэй иргэдээс сүрьеэгийн шинжилгээ шаардана

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02
Өчигдрөөс /2022.12.01/ сүрьеэгийн өндөр эрсдэлтэй 35 орноос БНСУ-ыг зорьж буй олон удаагийн мултивизтэй иргэдээс сүрьеэгийн шилжилгээ шаардах журам албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
 
Тодруулбал, мултивиз хүссэнээс хойш зургаан сарын дараа БНСУ-г зорьж буй иргэд сүрьеэгийн шинжилгээнд зайлшгүй хамрагдах ёстой аж. Мөн БНСУ-д 6 сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчсон иргэд үнэмлэхээ сунгуулах үйлчилгээ авахдаа сүрьеэгийн шинжилгээнд хамрагдах зайлшгүй шаардлагатай болж буй юм.
 

Сүрьеэгийн өндөр эрсдэлтэй 35 оронд Балба, Зүүн Тимор, Орос, Малайз, Монгол, Мьянмар, Бангладеш, Вьетнам, Шри Ланка, Узбекистан, Энэтхэг, Индонез, Хятад, Камбож, Киргизстан, Тайланд, Пакистан, Филиппин, Лаос, Казахстан, Тажикистан, Украин, Азербайжан, Беларусь, Бүгд Найрамдах Молдав Улс, Нигери, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Этиоп, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Кени, Мозамбик, Зимбабве, Ангол, Перу, Папуа Шинэ Гвиней зэрэг орон багтдаг ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top