ЦАГ АГААР: Улаанбаатарт цас орохгүй өдөртөө -18 хэм хүйтэн байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 04

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 

2022 оны арванхоёрдугаар сарын сарын 04-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр -37...-42 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул голын хөндийгөөр -31...-36 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -18...-23 градус, бусад нутгаар -25...-30 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эхээр -25...-30 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар -17...-22 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7...-12 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -33...-35 градус, бусад хэсгээр -26...-28 градус, өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -32...-34 градус, өдөртөө -18...-20 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -28...-30 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

 

2022 оны арванхоёрдугаар сарын 05-наас арванхоёрдугаар сарын 09-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи 6-нд говь, талын нутгаар, 7, 8-нд говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -25...-30 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -17...-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -6...-11 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top